Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Лениний музейг МАН-ын эзэмшлээс албадан чөлөөлөх шийдвэр гарчээ

Удтал үргэлжилсэн Лениний музейн өмчлөлийн маргааныг шийдвэрлэх шүүх хурал өчигдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд боллоо. Хуралд МАН-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ирээгүй бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаанаа шүүх бүрэлдэхүүнд гаргаагүй учраас тус намын төлөөлөгчгүйгээр хэлэлцүүлэг эхэлсэн юм. Анхан шатны шүүхээс МАН улсын төсвийн хөрөнгөөр баригдсан Лениний музейн барилга нь төрийн өмч гэдгийг тогтоож, тус намын хууль бус өмчлөлөөс албадан чөлөөлөх шийдвэр гаргав.

Ингэснээр Батаар байртай болоход нэг алхам ойртлоо. 1997 онд Лениний музейн байрны өмчлөлийн маргаан анх дэгдэж, анхан шатны шүүх төрийн өмч гэдгийг тогтоож, үзмэрүүд нь тухайн үеийн МАХН-ынх байж болно гэсэн шийдвэр гарч байжээ. Гэвч давж заалдах болон хяналтын шатны шүүх анхан шатныхаа шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосноор тус музей өдий хүртэл МАН-ын өмч гэсэн маргааныг дагуулсан юм.


 Г.РАВЖАА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.