Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хиллари Клинтон жиргэв

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон “Твиттер”-ийн бичил блогийн үйлчилгээнд даваа гаригт анх удаа нэгдэж, зурвас бичсэн нь зөвхөн нийгмийн сүлжээ төдийгүй улс төрийн ертөнцөд шуугиан тарив. @HillaryClinton шинэ хаягаас илгээсэн уг зурвастаа textsfromhillary.com (Хилларийн мэдээлэл) хэмээх сайтын үүсгэн байгуулагчдад талархал дэвш үүлжээ. Уг сайтад Төрийн нарийн бичгийн дарга асан болон Америкийн төр захиргааны өндөр албаны түшмэдийн хооронд өрнөх харилцан яриаг наргиантай байдлаар зохиомжлон бичдэг байсан юм.

“Урам хайрласанд баярлалаа” хэмээн хатагтай Клинтон талархсан сэтгэлээ илэрхийлжээ. Ердөө долоон цагийн дотор экс Төрийн нарийн бичгийн даргын жиргээг 245 мянга орчим хэрэглэгч дагасан байгаа ажээ. АНУ-ын 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Клинтон нэрээ дэвшүүлнэ гэсэн яриа олны дунд өргөн яригддаг сэдэв. Хэдий Хиллари гурван жилийн дараа АН-аас Ерөнхийлөгчид хүч үзэх талаараа одоогоор ам нээгээгүй байгаа ч “Твиттер” дэх өөрийн танилцуулгаар ийм бодолтой буйгаа далдуур илэрхийлсэн гэж зарим ажиглагч үзлээ.

Тодруулбал, хатагтай Клинтон өөрийгөө “Эхнэр, ээж, хуульч, хүүхэд болон эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч, FLOAR (Арканзас муж улсын Тэргүүн хатагтай), FLOTUS (АНУ-ын Тэргүүн хатагтай), сенатч, Төрийн нарийн бичгийн дарга, зохиолч, нохой тэжээгч, үс засалтын төгөлдөр хэв маягтан, өмдтэй хослол өмсөх дуртай, ажил албан дээрээ дэмий балай дэг жаягийг тэвчдэггүй гэхчлэн өөрийгөө тодорхойлсон ажгуу. АНУ-ын Гадаад хэргийн яамыг тэргүүлж байхдаа Хиллари нийгмийн сүлжээний чухал ач холбогдлын талаар нэг бус удаа ярьж явсан ч уг салбарт төдийлэн идэвхтэй улстөрч байгаагүй юм.


 Х.ЭНХ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.