Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Гадаадын үйлдвэр, технологийн паркаас туршлага судална

Улсын их хурлын гишүүн С.Ганбаатарын санаачилгаар “Технополис дахь инновацийн гурвалжин холбоо: Орон нутгийн захиргаа-Их сургууль-Үйлдвэрийн түншлэл” сэдэвт сургалт, зөвлөгөөнийг энэ сарын 13, 14-нд Дархан-Уул аймагт зохион байгуулахаар болжээ. Аж үйлдвэрийн парк байгуулан хөгжүүлэх зорилготой удирдлага, менежер, судлаач, бодлого боловсруулагчдад зориулсан дээрх сургалтын үеэр АНУ, БНСУ, Япон, ХБНГУ, Тайванийн нэр хүндтэй эрдэмтэн, судлаачид туршлагаасаа хуваалцах гэнэ.

Технологи, инновацын залуу судлаачдын нийгэмлэгийн тэргүүн Б.Арвинбаяр “ДарханУул аймаг нь дэд бүтэц, байршил, хүний нөөцийн харьцангуй давуу талтай, аж үйлдвэр, технологийн төв болгон хөгжүүлэх боломжтой бүс нутаг” гэж ярилаа. Гэхдээ манай улсад үйлдвэр, технологийн болон шинжлэх ухааны парк байгуулах нэгдсэн үзэл баримтлал төлөвш өөг үй, оролцогч талуудын мэдлэг сул зэрэг анхаарах асуудал бий тул гаднынхны туршлага, загвараас суралцан, бэрхшээлийг шийдвэрлэх талаар хэлэлцэх шаардлагатай аж.

Дархан-Уулд үйлдвэр, технологийн парк байгуулснаар олон тооны ажлын байр нэмэгдэх төдийгүй ойрын хугацаанд дотоодын төмрийн хэрэгцээ 2-3 дахин өсөх тооцоо гарчээ. Дашрамд дурдахад, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэгээр ахлуулсан Дархан-Уул аймагт үйлдвэрлэл, технологийн парк хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх Ажлыг хэсэг дөрөвдүгээр сараас ажлаа эхлээд байгаа гэнэ.


 Ц.Болор

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.