Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Н.Энхбаярыг суллана гэв үү

Сонгуулийн сурталчилгаа ид өрнөж буй энэ өдрүүдэд хар, цагаан янз бүрийн PR хөвөрч, иргэд аль алинд нь хэдийнэ дөжирч гүйцээд байх шиг. Харин МАХН-ынхан өөр нүүдэл хийж эхлэв бололтой. Саяхнаас экс Ерөнхийлөгчийн зураг дэлгэц дүүрэн заларч, дор нь Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр хэмээн бичсэн сурталчилгаа телевизүүдээр цацагдах болов. Сонгуульд өрсөлдөж байгаа гурван хүнтэй зэрэгцээд энэ чинь бас юу вэ гэтэл “уясан хүлэг”-ээ хурдлуулах МАХН-ынхны нүүдэл болж таарлаа. Өөрөөр хэлбэл, өрөвдүүлэх тактик барьж, санал илүү цуглуулахыг тэд санаархаж эхлэв. Н.Энхбаяраар гол тугаа болгосон МАХН даргынхаа хавар, намрын бичлэгүүдийг нь тавьж, дуу хоолойг нь ард түмэнд сонсгож, “Тэр эргэж ирнэ” хэмээн ухуулж, сонгогч олноос дэмжлэг эрж байх юм. Экс Ерөнхийлөгч сонгуулиас өмнө ч хэвлэлийн баатар байсан нь үнэн боловч энэ удаагийнх шиг байн байн зураг нь цэнхэр дэлгэц “чимсэн” нь үгүй. Гурван шатны шүүхээс 2.6 жилийн хорих ял сонссон МАХНын дарга Н.Энхбаяр өвчний учир ялаас чөлөөл үүлэх хүсэлтийг сар гаруйн өмнө Нийслэлийн прокурорын газар тавьсан боловч холбогдох байгууллага хянаж үзээд журамд заасан шаардлагыг хангаагүй хэмээн үзсэн юм. Саяхан авсан баттай эх сурвалжийн мэдээллээр Н.Энхбаярын биеийн байдал тун тааруу байгаа бөгөөд зарим үед бүр хүн танихгүй болоод байгаа гэнэ. Өлсгөлөн зарлаж, удаан хугацаанд хоригдсоноос турж, 60 кг руу дөхс өн гэх. Эх сурвалжийн хэлсэн шиг үнэхээр л хүн танихгүй болтлоо дордчихоод байгаа юм бол намын нөхөд нь түүнийг сурталчилгаанд “ашиглаж” байгаа нь зөв үү, буруу юу. Гэтэл Н.Энхбаяраар зөвхөн намын нөхөд нь “шоу” хийгээгүй аж. Гартаа хөзөр атгасан нэгэн эрхэм хүлээж суугаа нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж. Н.Энхбаярыг суллах тухай яриа тавдугаар сарын эхээр, мөн энэ сарын эхээр бас гарч байв. “Ц.Элбэгдорж түүнийг өршөөж магадгүй гэнэ ээ” гэсэн сураг чих дэлсээд удаж буй. Түүнийг чөлөөлөх боломж ноён Ерөнхийлөгчид байсан уу гэвэл байсан шүү дээ. Харин одоо болтол хүлээзнэснийх нь учир юу юм бол. Сонгуулиас өмнөхөн буюу энэ сарын 25-наас түүнийг тавьж явуулах тухай яриа саяхнаас бас л сэм дуулдах боллоо. Хэрвээ түүнийг суллачихвал Ц.Элбэгдоржийн хувьд рейтингээ өсгөх таатай боломж болно. Нөгөөтэйгүүр, Монгол Улсын Ерөнхийлөгч түүнд уучлал, өршөөл үзүүлнэ гэдэг маань Н.Энхбаяр гэм буруутай нь үнэн юм аа гээд нотолсон хэрэг болно. Үүнийг МАХН-ынхан, ялангуяа нөхөр Н.Энхбаяр өөрөө хүлээн зөвшөөрөх үү, үгүй юү гэдэгт асуудлын гол байгаа юм. Ямартай ч юу болохыг нь хүлээх л үлдлээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.