Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ц.БАТСҮХ: Ё.ОТГОНБАЯР ХҮМҮҮС ЯВУУЛЖ, БУСДЫГ ДАРАМТЛУУЛАН АВЛИГА НЭХСЭН

УМБГ-ын дарга, хурандаа Ц.Батсүх тус газарт шалгаж байгаа олны анхаарал татсан ноцтой зарим хэргийн талаар өчигдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр “УМБГ-т шалгаж байгаа зарим хэргийг улстөржүүлэх хандлага гараад байгаа учраас мөрдөн байцаалт хэрхэн явагдаж байгаа, юу болоод байгаа талаар бодитой мэдээлэл өгөх гэж та бүгдийг дуудсан юм. Энд хуульд заасан хэмжээнээс хэтрэхгүйгээр мэдээлэл өгнө. Аливаа эрүүгийн хэргийн мөрдөн байцаалт сонгуультай холбоотойгоор зогсох учиргүй” гэж мэдэгдсэн юм.

О.ЭРДЭНЭСОЛОНГЫГ БАТЛАН ДААЛТАД ӨГӨХ САНАЛАА ПРОКУРОРТ ХҮРГҮҮЛЖЭЭ

УМБГ-т энэ оны гуравдугаар сарын 20-нд иргэн Ч гэх хүн гомдол гаргажээ. Тэр бээр “Намайг Энхтайваны гүүрээр явж байхад бүлэг хүн зодож, машиныг маань дээрэмдлээ. УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр БСШУ-ы сайдаар ажиллаж байхдаа Налайх дүүрэгт барьсан барилгыг маань хүлээж авахгүй байсан юм. “Улсын комисст барилгыг хүлээлгэн өгөхийн тулд 230 сая төгрөг хэрэгтэй” гэсэн санал хүнээр дамжуулан тавьсан. Үүнийг надаас нэхээд байсан, би өгөхгүй гэсэн чинь хүмүүс явуулан зодуулж, дээрэмдэн “Ланд круйзер-200” маркийн машиныг маань аваад явлаа” гэжээ. Үүний дагуу цагдаагийнхан эрүүгийн хэрэг үүсгэн шалгахад болсон асуудал үнэн байсан бөгөөд тухайн үед Ё.Отгонбаяр дансны дугаар өгч, “Мөнгөө шилжүүл” гэж байсан гэнэ. Хохирогч Ч-г зодож, дээрэмдсэн хүмүүсийг цагдаагийнхан тогтоож, шалгах явцад хээл хахууль зуучлах гэсэн хүн нь ч тайлбар өгсөн байна. Ё.Отгонбаяр нэхсэн мөнгөө бэлнээр өгч болохгүй, данс руу хий гэж хүмүүсээрээ дамжуулан хэлж байжээ. Цагдаагийнхан үүний мөрөөр УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярыг шалгах шаардлагатай болсон бөгөөд Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албанаас мэдээлэл авахад, түүний эхнэр О.Эрдэнэсолонгын нэр дээрх дөрвөн банкны 26 дансаар их хэмжээний гүйлгээ орсон нь тогтоогдсон байна. Тухайлбал, 2010 оны есд үгээр сарын 30- нд “Голомт” банк дахь О.Эрдэнэсолонгын нэг дансанд 300 сая төгрөг орж иржээ. Уг мөнгөө тус банк дахь өөр данс руу шилжүүлж, улмаар Төрийн банкны дансанд төвл өрүүлж байгаад авсан байх юм. Ийм гүйлгээ нэлээд хэдэн удаа хийсэн нь шалгалтаар тогтоогдож байгаа аж. 420 сая, 80 сая гэх мэтээр ойр ойрхон 1-2 хоногийн дотор их хэмжээгээр мөнгө орж ирж байжээ.

Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд дээрх 26 дансаар маш их мөнгө дамжин гарсан нь шалгалтаар тогтоогдож буй аж. Дөрвөн банкны хоёр нь болох “Зоос”, “Анод” банк дампуурсан учраас санхүүгийн үйл ажиллагааг шалгахад нэлээд төвөгтэй болж буй гэнэ. Энэ 26 данс О.Эрдэнэсолонгын нэр дээр байгаа учраас л мөнгөний эх үүсвэр хаанаас орж ирсэн, их хэмжээний мөнгө хэнийх болохыг тогтоохын тулд түүнийг цагдан хорьсон гэж цагдаагийнхан мэдэгдэв.

Ё.Отгонбаярын нэр дээр нэг ч данс байхгүй гэдгийг мөрдөн байцаагчид хэлж байна. Дансны эзнээс л их мөнгөний учрыг асуух нь хуулийн дагуу мөрдөгчдийн хийх ажил. Мөнг өний хэмжээ ямар ч байж болно, шалгалтаар үүнийг тогтоох учиртай гэдгийг УМБГ-ын дарга хэлсэн. УМБГ-ынхан шалгалтаа үргэлжлүүлж байгаа бөгөөд санхүүгийн баримт сэлтийг шалгах ажил удаашрах төлөвтэй байгаа аж. Цагдаагийнхан ч нотлох баримтаа хангалттай цуглуулсан гэж үзжээ. Тиймээс сэжигтнээр саатуулсан О.Эрдэнэсолонгыг батлан даалтад гаргах саналаа прокурорт хүргүүлээд байгаа гэнэ. О.Эрдэнэсолонго нь эрүүл мэндийн шалтгаанаар удаан хоригдох боломжгүй гэдгийг өмгөөлөгч, ар гэрийнхэн, эмч нар нь мөрдөн байцаах албаныханд бичгээр мэдэгдсэн юм байна. УИХ-ын гишүүн, Үндсэн хуулийн цэцийн гишүүний гэм буруутай нь тогтоогдвол Улсын ерөнхий прокуророор дамжуулан бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ-д тавих хуультай. Ё.Отгонбаярын гэм буруутай нь тогтоогдвол дээрх хуулийн дагуу хүсэлтээ тавих аж.

Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан “Петро Чайна дачин Тамсаг”-ийн мөнгийг угаав уу

Засгийн газрын нэг агентлаг болох Газрын тосны газрын даргаар ажиллаж байсан Д.Амарсайханыг өнгөрсөн өвлөөс эхлэн УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж байна. Түүнийг болон төрийн бусад албан тушаалтныг Засгийн газраас “Петро Чайна дачин Тамсаг” компанитай байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээний орлогоос тодорхой хэмжээний мөнгийг нь нууц данс руугаа шилжүүлэн угаасан байж болзошгүй гэх хэрэгт сэжиглэж буй аж. Санхүүгийн гадаад, дотоодын аудитын компанийн хийсэн шалгалтын дүнгээс үзэхэд 417 мянган баррель буюу 40.5 сая ам.доллар дутаад байгаа аж. Шалгалтын явцад уг мөнгө нь БНХАУ-ын Эдийн засаг, засаг захиргааны чөлөөт бүс болох Хонконгийн банк руу оруулж, улмаар хэлбэрээ өөрчлөн Монгол Улс руу буцааж шилжүүлсэн нь тогтоогдож буй бололтой. Хамгийн сүүлд гэхэд 216 мянган ам.доллар нааш цааш шилжсэн нь баримтаар тогтоогдож буй гэнэ. Шалгалт эхлээд хагас жил болж байгаа бөгөөд санх үүгийн баримт бичигт шалгалт хийх ёстойгоос хэрэг удааширч буй юм байна.

Н.Түмэндэмбэрэл нарыг саатуулахтай зэрэгцэн Н.Хүрэлбаатар хил давжээ

Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатарыг өнгөрсөн баасан гаригийн үдэш Буянт-Ухаад ирэхэд нь цагдаагийнхан саатуулсан. Түүний холбогдсон хэргийн талаар УМБГ-аас мөн товч мэдээлэл өгөв. ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Түмэндэмбэрэл нарын зургаан хүнд холбогдох хэргийг шалгаж эхэлсний маргааш нь тэрбээр хилээр гарчээ. “Гадагшаа явсных нь дараа бид эрэн сурвалжилж, хэрэгт нь холбогдуулж хүүг нь цагдан хорьсон. Энэ бүхний дараа Н.Хүрэлбаатар Монголд ирсэн. Бид түүнээс гэрт нь хадгалж байсан хоёр сая 145 мянган юанийн эх үүсвэрийг тодруулах гээд байгаа юм. Гэрээс нь уг мөнгө алдагдахад цагдаагийн байгууллага тухайн үед олж авсан. Н.Хүрэлбаатарыг сонгуультай холбогдуулж саатуулсан зүйл байхгүй. Төрийн алба хаагч ийм их хэмжээний юаниар цалингаа авахгүй нь ойлгомжтой учраас шалгаж байгаа” гэж хурандаа Ц.Батсүх мэдэгдлээ.

  Г.ЦОЛМОН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.