Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хаан хүнд ч зовлон байдаг

Японы өв залгамжлах хунтайж Нарүхито, түүний гэргий, гүнж Масако нар гэр бүл болоод 20 жил болж байгаа аж. Гэргийнхээ эрүүл мэндийн байдлаар талаар Нарүхито Бие нь “сайжирч байгаа. Удахгүй үүрэгт ажлаа хийнэ гэдэгт найдаж байна” гэжээ. Гүнж Масако мэдрэлийн өвчнөөр шаналж байдаг бөгөөд олон жил эмчлүүлж байгаа. 2003 оны арванхоёрдугаар сараас тэрбээр олон нийтийн арга хэмжээнд оролцохоо больжээ. Хааны ордны хаалттай орчинд хараа хяналтад амьдрах болс ноос гүнжийн өвчин үүдэлтэй аж. Харин сая Нидерландын вангийн суудал солилцох ёслолд Масако нөх рөө дагалдан явсан нь сүүлийн 11 жилд анх удаагийн үйл явдал болсон төдийгүй биеийнх нь байдал дээрдэж буйн шинж тэмдэг гэж хунтайж баярлаж буйгаа нуусангүй. Хааныхны амьдралд ч элдэв юм тохиолддог л аж. Ямар сайндаа л гэргийнх нь өвчинд ордныхон буруу тай гэж үздэгээ 2004 онд Нарүхито олон түмний сонорт хүргэж байх вэ дээ. Түүгээр ч барахгүй тэдний охин Айког ангийнхан нь дайрч доромжилсон явдал тохиож, хэсэг хугацаанд тэрбээр эцэг эх хоёрынхоо аль нэгээр нь сургуульдаа хүргүүлж, авахуулдаг байв.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.