Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Х.ТЭМҮҮЖИН САЙД АА, ТАНЫ ГАРЫН ҮСЭГТЭЙ БИЧИГ ЭНЭ БАЙНА

Нийслэлийн Засаг даргын орлогч бас Ботаникийн цэцэрлэгт санаархаж эхэллээ

“Ногоон хөгжлийн яамтай улс дэл хийд тийм ч олон биш. Тэр тус маа хөгжиж буй оронд” хэмээн сайрх даг манай Засгийн газрын ги шүүд үнэхээр ногоон хөгжлийн тө лөө байдаг гэж үү. Хууль зүйн сайд Х.Тэ мүүжин, нийслэлийн Засаг дар гын орлогч Ц.Энхцэнгэл нар бү лэг лэн, Ботаникийн цэцэр лэгийн газ рыг дээ рэмдэх гэж байхад Монгол Ул сын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Зас гийн газрын гишүүд, нийслэ лийн За саг дарга нар юу ч мэдээгүй царай лан, гадаад, дотоодынхны өмнө но гоон хөгжлийн тухай бурж явна. Ан хан даа энэ цэцэрлэгт Хууль зүйн яам дөр вөн га газар авч, Шүүх, про курорын цогцолбор барина гэж бай сан бол өдгөө нийслэлийн ЗДТГ энд зам тавьж, сургууль, цэцэр лэг бари хаар са наархаж эхэл лээ. Гэр хороол лыг да хин тө лөв лөх нэ рээр ур даас нь газар хумс ла хаар цаа сан дээр зур чих жээ. Удахг үй хэн нэг баян ирээд баар, дэлгүүр барина гэх нь халаг бо лов. Улаанбаатарт мод ур га мал байвал тасалж, ус бай вал шир гээж байгаад барилга босго дог, хүүх дийн тог лоомын талбай, но гоон бай гуу ламж таарвал булаадаг газ рын дээ рэмчид Шинэчлэлийн гэх сүр жин нэртэй даржин засагт ч шигдээс тэй бай гааг өдгөө Ботаникийн цэцэр лэгт өрнөж буй ил цагаан дээрэм ха руулж байна. Азийн цээжин дэх Монголд ийм бусар маг зүйл болж байхад Ази, Ев ропыг холбосон Турк улсын эрх ба риг чид экологийн эсрэг мэдэг дэл хийж, ард иргэдийнхээ дургүйц лийг хүргэлээ. Истанбулын Гези цэ цэрлэгт хү рээ лэнг устгаж, оронд нь худал даа ны төв болон Ос маны эзэнт ул сын үеийн цэргийн хуаранг сэр гээн байгуулахаар төлөвлөж буй гаа Тур кийн Ерөн хий сайд Ре жеп Тайип Эрдога н мэдэгдсэний дараа өн гөр сөн тавдугаар са рын 31-нд иргэд эсэргүүцлийн жаг саал зо хион байгуулсан. Түүнээс хойш жаг саалд оролцогчдын хүрээ улам тэлж, Туркийг бүхэлд нь хамарсан эмх зам бараагүй байдал болж хувир лаа. Үүний улмаас дөрвөн хүн амь үрэг дэж, олон мянган хүн хэлмэг дэв. Өнгөрсөн амралтын өдрүүдэд 90 га руй газарт өрнөсөн жаг саалд орол цог чид Ерөн хий сайд Эрдога ныг огцрохыг шаардаж байна. Ха рин тэ гэ хэд манай БШУЯ-ныхан харьяа байгууллага болох Бо та ни кийн цэцэрлэгээ өмгөөлж, ядаж ганц үг ган хийсэнгүй.

Ц.ЭНХЦЭНГЭЛ БОТАНИКИЙН ЦЭЦЭРЛЭГЭЭС 17 ГА ГАЗАР БУЛААЦАЛДАВ

Ботаникийн цэ цэр лэгийн ач тусыг мэд дэггүй хүн ХЗЯ-аар зогсохгүй нийслэ лийн ЗДТГ-т бас бай даг аж. Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг энэ цэцэр лэгийн зүүн талаас дөр вөн га газар авч, Шүү хийн цогцолбор барихаар санаархаж эхлэхтэй зэрэг цээд нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан ор логч Ц.Энхцэнгэл энэ газарт бас нүдээ унага жээ. Дэлхийн байгаль хам гаалах өдрийн хаалтын ёслол энэ сарын 5-нд Гадаад харилцааны яаманд болж байх зуур нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энх цэнгэл, нэгэн газрын дарга тайгаа тус тусдаа ма шин хөлөглөн, Ботаникийн цэцэрлэгт дав хиж очжээ. Ажлын цаг дуусахыг тааруулж тэнд очсон тэд уг цэцэрлэгийн баруун талын газраас 17 га-г авч, сургууль, цэцэрлэг барина гэж ажилтнуудад нь хэлчихээд явсан байна. Хууль зүйн сайдтай барьцаж байгаа мэт энэ үйлдлийг юу гэж ойлгох вэ. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг бүтээн байгуулах ажлыг нийслэлийн ЗДТГ хариуцдаг. Зүүн гараараа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарьчихаад баруун гараараа Ботаникийн цэцэрлэгийн модыг тайрах гэж яваа ийм хүн нийслэл хотыг удирдалцдаг гэхэд итгэмгүй. “Ногоон хөгжлийн үндэсний чуулган” зохион байгуулсан улсын нийслэлийг шүү. Улаанбаатарт сургууль, цэцэрлэг байгуулах хэрэгцээ маш их бий. Ногоон байгууламж нэмж бий болгох, байгаагаа өргөтгөх, өөд татах шаардлага түүнээс ч их байна. Мод ургамал устгаж байгуулсан цэцэрлэг, сургуульд багачуудыг явуулчихаад “Хүүхд үүд ээ, та нар мод тариарай. Монгол Улс ногоон хөгжлийн үзэл баримтлалтай орон шүү” гэж хэлж чадах уу, Ц.Энхцэнгэл дарга аа. Ичих булчирхай байдаг л бол ийм зүйлийг хэн ч хийхгүй. Харин та хийх үү. Ногоон байгууламж сүйтгэх тухай болчимгүй зүйл ярьж явахаар агаар, хөрс бохирдуулдгаараа танд ч бас адлагддаг гэр хорооллын газраас худалдаж аваач. 80 бага сургууль барьж, эхнийхийг нь энэ жил ашиглалтад оруулна гэж иргэдэд амласандаа бантаад газрын дээрэм хийх гэж буйг тань ойлгож байна. Гэр хороолол дунд сургууль барина гэхэд улаанбаатарчууд алга ташсан. Би ч тэдний нэг. Харин ногоон байгууламж сүйтгэж, сургууль барихыг улаанбаатарчууд дэмжихгүй. Өдий болтол мод тарьж, ургуулж сураагүй мөртлөө устгана, сүйтгэнэ гэдэг байж боломгүй явдал. Мод тарьж сурсан байлаа ч Ботаникийн цэцэрлэгийг устгаж болдоггүй юм. Улаан шороо, хатсан сайраа тэврээд цусаар уйлах цагт ботаникийн цэцэрлэг л энэ дэлхийг аварна гэдгийг соёлтой, хөгжилтэй орны удирдагчид тооцоолоод хэдэн зуугаар нь байгуулж байхад бид байгаа ганцаа устгах гэж буйдаа ичих ёстой. Улаанбаатарт метро байгуу лах зураг төсөл боловс руулахдаа ЖАЙКА байгууллагын судлаачид Ботаникийн цэцэрлэгийн ажилтнуудтай ирж уулзаад “Метроны буудал танай цэцэрлэгийн хажууд бай гуулагдахаар таарч байна. Үүнийг та бүхэн зөвшөөрөх үү” хэ мээн саналыг нь асуужээ. Тэднийг өнгөрсөн баасан га ригт “Улаанбаатар метро” төс лийн ТЭЗҮ-ийг сэтгүүлчдэд танилцуулах үеэр тэр талаар асуухад “Японд ботаникийн цэцэрлэгийнхээ ойролцоо метро, автобусны буудал байгуулахыг хориг лодог. Тиймээс та най улсын Бо таникийн цэцэрлэгийн дэргэд байгуулах гэж байсан метроны буудлын байршлыг өөрчилсөн” гэсэн соёлтой хариу өгөв. Харин тэгэхэд манай эрх мэдэлтнүүд Бота никийн цэцэрлэгт барилга бариулахгүй гээд байхад л “Өг, авна. Төр өмчөө мэднэ” хэмээн сүрдүүлж сууна. Ботаникийн цэцэрлэгийн ажилтнууд өөрсд өө өмчлөх гэж тэр газрыг харамлаагүй. Монголчуудын, Монгол Улсын төлөө л тэр алга дарам газраа харамлаж байгаа юм шүү.

БОТАНИКИЙН ЦЭЦЭРЛЭГИЙГ БАГАЛЗУУРДАХ НЬ НОГООН ХӨГЖЛИЙН СТРАТЕГИЙН НЭГ ХЭСЭГ БОЛОЛТОЙ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дар гын орлогч бөгөөд НҮБ-ын Бай галь орчны хөтөл бөрийн гүйцэтгэх захирал Аким Штайнерийг энэ са рын 5-нд хүлээн авч уул заад “Ногоон хөгжлийн стра теги бол хүмүүсийн ахуй амьдрал, хөгжил дэвшилтэй салшгүй холбоотой. БОНХЯ стратегийн баримт бичгээ боловсруулж эхэлсэн” гэж хэлснийг хэвлэлийн алба нь уламжлав. Монголдоо цор ганц Ботаникийн цэцэрлэгээ багалзуурдах нь өнөөгийн Засгийн газ рын ногоон хөгжлийн стратегийн нэг хэсэг нь бололтой. НҮБ “Ногоон эдийн засгийн хөгжлийн түншлэл” хөтөлб өрийнхөө анхны гишүүдийн нэгээр Монголыг сонгожээ. Ботаникийн цэцэрлэгээ устгах гэж буй орныг НҮБ ийм чу хал түншээр сонгосон нь эндүүрэл биз. НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Аким Штайнерийг “Монгол Улсын ногоон эдийн засаг, хөгжлийн талаар хийж буй ажлуудыг бусад оронд, түгээн дэлгэрүүлэхэд тусална” гэж хэлэхэд Ерөнхий сайдын өмнөөс нүүр улайв. Засгийн газрынх нь нэг гишүүн байгаль орчны эсрэг гэмт хэрэг хийх гэж буйгаа зарлаж явахад Н.Алтанхуяг сайд болиулахгүй байгаа хэрнээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогчтой ногоон хөгжил яриад сууж байлаа. Ханцуйндаа хут га нуух гэж үүнийг л хэлэх байх. Н.Алтанхуяг цааш нь “Улаан баатарын гэр хорооллын бохирдлын асуудлыг шийдээг үйгээс байгаль орчинд сө- рөг нөлөө үзүүлж байгаа. Энэ асуудлыг шийдэхээр Зас гийн газар бодитой ажлууд хийж эхэлсэн” гэж ярьжээ. Улаанбаатарын гэр хорооллын дунд ногоон байгууламж ганц хан байдаг нь Ботаникийн цэ цэрлэг. Дэнжийн мянга, Зуун айлтай харьцуулахад Амгаланд агаар, хөрсний бохирдол гайгүй байдаг нь энэ цэцэрлэгийн ач тус. Хөрсний хорт бодисуудыг задлан, саармагжуулж, агаар цэвэрлэгч бодис ялгаруулдаг ногоон мод, сөөг энд ургадаг. Харин Дэнжийн мянга, Зуун айлд үзээд өгье гэсэн ч тийм цэцэрлэг байтугай цэг ч байхгүй.

Х.ТЭМҮҮЖИН САЙДЫН ГАРЫН ҮСЭГТЭЙ АЛБАН БИЧИГ ЭНЭ БАЙНА

Хууль зүйн сайд хэдхэн хоногийн өмнө нэгэн телевизээр “Бо та никийн цэцэрлэг дотор барилга барих гээгүй. Хашааных нь гад нах гэр хороол лын айлуудын газрыг худалдан авч, Шүүх, прокурорын цогцолбор барих гэж байгаа юм” хэмээн мэлзэв. Үнэхээр Ботаникийн цэцэрлэгт барилга барихгүй бол баярлана. Гэхдээ Х.Тэмүүжин сайд “Барилга барихаа больсон” гэж хэлсэнгүй. Анхнаасаа л Ботаникийн цэцэрлэгт барилга босгох гэж санаархаагүй мэт, Хууль зүйн сайдыг тэр цэцэрлэгийн ажилтнууд, сэт – гүүлч би гүжирдсэн мэт зүйл ярив. Түүнийг хэн ч гүжирдээг үй. Хашааны гадна барих барилгыг дотор оруулж андуурааг үй. Нотолгоо нь энэ байна. 2013 оны хоёрдугаар сарын 6-нд монголчуудыг цагаан сарын бууз, баншаа бэлтгэж байх үед ШУА-ийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшинд Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн илгээсэн бичиг ширээн дээр минь байна. Уг бичигт “Баянзүрх дүүрэгт барих цогцолборын газрыг судлаад тус дүүргийн XII хороонд байрлах, ШУА-ийн харьяа Ботаникийн хүрээлэнгийн эзэмшлийн цэцэрлэгийн 36.4 га-гаас зүүн хэсгийн 3-4 га газарт бариулах нь хамгийн зохимжтой байршил гэж үзэж байгаа болно. Иймд Бо та никийн хүрээлэнгийн эзэмш лийн газраас Шүүх, прокурорын цогцолбор байр барих зориулалтаар тодорхой газрыг Нийслэлийн шүүхэд шилжүү- лэх саналыг судалж, хариу өгө- хийг танаас хүсье” гэжээ. Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн гарын үсэгтэй энэхүү 1/577 тоот албан бичигт Шүүх, проку рорын цогцолбороо яах аргагүй Ботаникийн цэцэрлэг дотор барих гэж байгааг хүүхэд ч уншаад ойлгохоор байна. Энэ хүсэлтэд ШУА-ийн ерөнхийлөгч Б.Энхтүвшин хоёрдугаар сарын 28-нд 1/142 тоот албан бичгээр Ботани кийн цэцэрлэгийн үйл ажиллагаа, ач холбогдол, ирээдүйн төлө- вийг танилцуулаад “Иймээс эрдэм шинжилгээ, туршилтын зориулалтаар ашиглагдаж бай гаа энэхүү газрын үйл ажиллагааг судлан үзэж, зориулалтаар нь үлдээх талаар зохих шийдвэр гаргаж өгнө гэдэгт гүнээ итгэж байна” гэсэн хариу өгөөд, өөрөө очиж уулзан, уг цэцэрлэгт барилга бариулах боломжгүй гэдгээ тайлбарлажээ. Гэтэл ХЗЯ-ны Санхүү, хө- рөнгө оруулалтын хэлтсийн дар га С.Мөнхбат тавдугаар са рын 17-нд Ботаникийн цэцэр лэгт очиж, “Бид энд барилга барина. Та нар яагаад ч нэмэргүй” хэмээсэн (Энэ явд лын дараа манай сонин Ботаникийн цэцэрлэгээс сур валжлага бэлтгэн, Хууль зүйн яамныхан тус цэцэрлэгт ба рилга барих гэж буйг мэдээлсэн) байна. Энэ явдлын дараа тавдугаар сарын 21- нд ШУА-ийн ерөнхийлөгч Б.Энхтүвшин Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд ахин албан бичиг (1/324 тоот) илгээж, Ботаникийн цэцэрлэгт барилга барихгүй байхыг дахиад хүсчээ. Тэр өдрөө нийслэлийн Засаг даргын хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад 1/325 тоот албан бичиг явуулж, Ботаникийн цэцэрлэгийн талбайгаас ХЗЯ-нд газар олгохгүй байхад дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна. Үүнээс гурав хоногийн дараа буюу тавдугаар сарын 24- нд Төрийн өмчийн хорооноос “Хууль зүйн яам Шүүх, прокурорын цогцолбор барих газрыг орон нутгийн эрх бүхий байгууллагуудтай хамтран, танай эзэмшил 36.4 га газраас зүүн хэсгийн дөрвөн га газрыг сонгон аваад холбогдох судалгаа, дүгнэлт хийж байна. Иймд тухайн газрын дээр болон доор байгаа танай үндсэн хөрөнгөд бүртгэлтэй хөрөнгийг тогтоох шаардлагатай болсон тул шинжээчдийг ажиллах боломжоор хангаж өгөхийг мэдэгдье” гэсэн 3/1376 тоот мэдэгдэл ШУА-ийн Ботаникийн хүрээлэнд хүргүүлжээ. ТӨХны Төрийн өмчийн бүртгэл, ашиглалт, хяналтын газрын дарга О.Сэр-Одын гарын үсэгтэй энэхүү мэдэгдэл хүртэл Ботаникийн цэцэрлэгт Шүүх, прокурорын цогцолбор барих гэж буйг нотоллоо. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин та Ботаникийн цэцэрлэгт барил га барихаа больсон бол тэр тухайгаа ил тод зарлаж, байгальд элэгтэй хүмүүсийн санааг амраан, Ботаникийн цэцэр лэгийнхний ажлыг тайван хийлгээч гэж хүсье. Хэн ч алдаж болно. Харин алдаагаа засах нь ухаант хүний эрхэм чанар билээ.

Х.БОЛОРМАА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.