Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

В.ПУТИН ЭХНЭРЭЭСЭЭ САЛСНАА ЗАРЛАВ

 ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин эхнэр Людмилагаасаа салснаа албан ёсоор зарласан тухай BBC мэдээлэв. Кремльд бүжгийн жүжиг үзсэнийхээ дараа В.Путин 30 жил хамт амьдарсан эхнэрээсээ гэр бүлээ цуцлуулахаар шийдвэрлэснээ хэвлэлийнхэнд дэлгэсэн байна. “Энэ шийдвэрийг бид хамтдаа ярилцаж байгаад гаргалаа. Одоо бид тус тусын амьдралыг хөөхөөр боллоо” гэж ОХУ-ын Ерөнхийлөгч ярьжээ. Оросын хэвлэлүүдэд бичиж буйгаар В.Путин сүүлийн хэдэн сар олон нийтийн арга хэмжээнд эхнэртэйгээ ер цуг харагдаагүй аж. Тэд энэхүү шийдвэрээ одоо л олон нийтэд дэлгэж байгаагаас биш хамтын амьдрал нь хэдийнэ дууссан байсан гэж хүртэл бичжээ. Үүнийг эхнэр Людмила нь ч үгүйсгээгүй бөгөөд “Би Владимирт үргэлж талархаж явдаг. Хэдийгээр бид салсан ч гэлээ тэр одоо хүртэл надад тусалж байгаа. Бас тэр хүүхдүүддээ ч санаа тавьсан хэвээр” гэж тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Харин В.Путин “Бид хамт амьдрахаа больсон ч найзууд хэвээр үлдэнэ. Одоо ч гэсэн бие биедээ ойр байгаа” гэсэн байв. Тэд 1983 онд гэрлэсэн бөгөөд хоёр охинтой. Мария, Екатерина нар нь одоо 20 гарсан том охинд болцгоожээ. “Энэ шийдвэр хүүхдүүдэд маань тийм ч нөлөөлөхгүй байх. Учир нь тэд насанд хүрсэн. Бас өөр өөрсдийн амьдралтай ч болсон” гэж В.Путин хэлжээ. Хэрэв ОХУ-ын томоохон хэвлэлүүдэд бичсэн нь үнэн бол В.Путин 2012 оны тавдугаар сард улсынхаа Ерөнхийлөгчөөр дахин сонгогдож, тангараг өргөх үед л хамгийн сүүлийн удаа олны нүдэнд хамтдаа харагджээ.

Кремлийн танхимд болсон “Эсмеральда” балетийн үеэр хосууд хувь хувийн мэдэгдлийг сэтгүүлчдэд хэлээд, хоёр дахь үзэгдэл эхлэхээс өмнө явцгаасан байна. Үүний дараагаар олон нийтийн дунд “Бид ний Ерөнхийлөгч хэзээ шинэ эхнэрээ танилцуулах бол?” гэсэн цуу яриа, наргиа газар авч буй гэнэ. ОХУ гэр бүл салалтын тоогоор дэлхийд тэргүүлдэг бөгөөд урьд нь Засгийн эрхийг барьж байсан хүмүүс бүрэн эрхийнх нь хугацаа дуусаагүй байхад гэрлэлтээ цуцлуулсан тохиолдол гарч байгаагүй юм байна.

Сонирхуулахад, 2008 онд В.Путинийг эхнэрээсээ салж, олимпийн аварга, уран сайх ны гимнастикч Алина Кабаеватай гэрлэх гэж байна гэсэн цуу яриа гарч байсан билээ.

Т.ЖИГҮҮР

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.