Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ төрсөн өдрөө их хотын залуустай тэмдэглэв

  Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч, Хөдөлмөрийн баатар, УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнийн төрсөн өдөр 06-дугаар сарын 07 буюу өнөөдөр тохиож байна.  Тэрээр “Их хотын эрхэм залуу тантай хорвоод мэндэлсэн билэгт өдрөөрөө учран золгож, эх орныхоо ирээдүй, хөгжил цэцэглэлтийн талаар итгэл дүүрэн, сэтгэл өөдрөг хамтдаа ярилцах “We Are The CHAMPIONS…” Talk Show уулзалт ярилцлагад хүрэлцэн ирэхийг урьж байна” гэсэн урилгыг хэд хоногийн өмнөөс их хотын залууст хүргээд байсан билээ.

“Шинэчлэлийг шинэ хүнээр…” гэсэн уриатай энэхүү уулзалт ярилцлагыг хөтлөгч Анууш, Нямбаа, Эмүжин, Дөлгөөн нар хөтлөн явуулсан бөгөөд их хотын залуус хүссэн асуултаа тавьж хариулт авсан юм.  Мөн энэхүү уулзалт ярилцлагад түүний гэргий Болормаа болон охид нь хүрэлцэн ирсэн байлаа. Ийнхүү их хотын залуус дархан аваргынхаа төрсөн өдрийг хамтдаа тэмдэглэж, хүссэн асуултандаа хариу авч, хамтдаа зургаа авхуулан “шинэчлэлийг шинэ хүнээр” эхлүүлэхээ илэрхийллээ.

Мөн залуус аваргын төрсөн өдөрт өөрсдийн гарын үсэг бүхий монголын газрын зураг дээрх Тумбаашийг эв эе, тусгаар тогтнол, газар нутгаа хайрлан хамгаалахыг билэгдэл болгож бэлгэлэсэн юм. Энэхүү “We Are The CHAMPIONS…” Talk Show уулзалт ярилцлага тун удахгүй телевизүүдээр олны хүртээл болох юм байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.