Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хар тамхи хэрэглэгчдийн олонх нь хүүхэд, залуус байна

 Дэлхийн мансууралтай тэмцэх өдөр энэ сарын 26-нд тохионо. Энэ өдрийг Хууль зүйн яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон холбогдох төрийн бус байгууллагууд хамтран манай улсад 14 дэх жилдээ “Мансууруулах бодистой тэмцэх үйл ажиллагаанд нэгдэцгээе” уриатайгаар зохион байгуулах гэж байгаа талаараа өчигдөр мэдээллээ. Уг үйл ажиллагааны зорилго нь хар тамхины хор уршиг, түүнтэй тэмцэхийн ач холбогдлыг олон нийтэд ойлгуулах гэнэ. Дэлхийн мансууралтай тэмцэх өдрийг угтан оюутан, сурагчдын дунд эсээ бичлэгийн уралдаан зарлаж, онол практикийн бага хурал, нээлттэй өдөрлөг зохион байгуулах аж.

Төрийн болон төрийн бус байгууллагуудын хийсэн судалгааны дүнгээс үзэхэд, манай улс дахь хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ жилээс жилд нэмэгдэж, насны хувьд залуужиж буй гэнэ. Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгийн мэдээллээр 2000 онд мансууруулах бодис хэрэглэдэг 52 хүн байсан бол өнгөрсөн онд 561 болсон гэх албан бус тоо байдаг аж. Мөн хэрэглэгчдийн дундаж нас 23 байгааг тогтоожээ. Тиймээс манай улс дахь хар тамхины хэрэглээг бууруулах, хяналтыг өндөржүүлэх зорилгоор Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийг шинэчлэн найруулах Ажлын хэсэг байгуулсан байна. “Хуулиа шинэчлэх нь хар тамхины хэрэглээг бууруула хад томоохон түлхэц болно” гэж Ажлын хэсгийнхэн онцлов.


 Ч.МӨНХЗУЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.