Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ганачууд хятадуудад дургүйлхэх болжээ

Гана улсын цагдаа нар тусгай ажиллагаагаа явуулж Баруун Африкийн энэ оронд нууцаар алт олборлож байсан 120 хятад хүнийг баривчлан саатуулжээ. Тэдний ихэнхийг нь Гана улсаас хөөж гаргах бололтой. Алт үйлдвэрлэлээр Гана улс Африк тивдээ ӨАБНУ-ын дараа ордог юм.

Тус улсад алтны жижиг орд хэдэн мянга бий бөгөөд тэдгээрт хууль бусаар алт олборлодог. Тэдгээрийн нэлээдийг нь хятадууд эзэмшиж байдаг. Ийм хятад хүний тоо сүүлийн жилүүдэд 50 мянгад хүрчээ. Визийн журам зөрчиж, олборлолтыг гар аргаар хийдэг, гол, нуурыг бохирдуулдаг хятад хүмүүсийн нөлөө өсөж буйд Ганын хүн амын ихэнх нь сэтгэл дундуур байдаг аж.

Тэгвэл аюулгүй байдалд нь байнга занал хийлж байдгаас энд хийн гэмт бүлэглэлийнхнээс хамгаа лахын тулд зэвсэг олж авах шаардлага гардаг хэмээн хятадууд гомдоллодог гэнэ. Шинжээчдийн үзэж буйгаар хятадууд Гана улсаас жилд 24 тонн алт олборлодог аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.