Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хятад ажилчид жагсав

Гадаад харилцааны яамнаас БНХАУ-ын Элчин сайдын яам хүртэл өчигдөр 11.00 цагийн үед шар касктай 100 орчим хятад иргэн ханз үсгээр бичсэн уриа лоозон барьж, жагсаал хийжээ. Чухам ямар шалтгаанаар жагссан нь тодорхойгүй байгаа бөгөөд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс тодруулахад “Хятад иргэдтэй хэл нэвтрэлцэж чадахгүйн улмаас тухайн мөчид тодорхой мэдээлэл аваагүй байсаар тэд ЭСЯ руугаа нэвтэрсэн. Барилгын компанийн хятад ажилчид компанийнхаа удирдлагуудтай үл ойлголцсон юм шиг байна лээ. Нарийн мэдээллийг Элчин сайдын яамнаас нь асуух хэрэгтэй” гэв. Гэвч Элчин сайдын яамнаас тодруулах гэсэн ч холбогдож чадсангүй. Жагсагчид Элчин сайдын яамны байрны гадна ирж, нэг нэгээрээ дотогш цувран орсон байна. Тэднийг харсан зарим иргэд зургийг нь авч, цахим хуудаст мэдээлсэн юм.


 Б.БЯМБА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.