Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

НҮБ-ЫН ЭЛЧЭЭР ТОМИЛОГДСОН КАМПА ОМГИЙН “ХҮН ГӨРӨӨС”

ССАЖЯ, МХАХ-ны урилгаар НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн элч төлөөлөгч, хагас марафоны дэлхийн аварга, дэлхийн рекордыг эзэмшигч, Кенийн гүйгч Патрик Макау манай оронд айлчилж байгаа билээ. “ТЦ” түүний тухай сонирхолтой баримтуудыг уншигчдадаа толилуулж байна.

•Хар багаасаа холын зайн гүйлтээр хичээллэсэн Патрик Макаугийн гэргий нь ч гэсэн марафонч ажээ. Хоёр ой гурван сартай ихэр хүү, таван настай нэг охинтой. Охин нь дархан аварга Б.Бат-Эрдэнэтэй нэг өдөр буюу зургадугаар сарын 7-нд төржээ. Макаугийнхан Найроби хотод аж төрдөг.

•Хоёр жилийн өмнө НҮБ-ын элчээр тохоон томилогдож, АНУ болон Африкийн хэд хэдэн орноор үүргийнхээ дагуу томилолтоор явсан.

•Кенийн 43 омог аймгийн Кампа омгийнх. Христийн шашин шүтдэг. Олон гэргийгүй.

•Монголд анх удаа хөл тавьсан. Харин өөрөө Сүхбаатарын талбайгаас гараагаа эхэлсэн марафонд ороогүй. Шагнал гардуулсан.

•Сэр-Одыг зүс танина. Монголчуудаас ийм авьяаслаг залуу тодорсонд баяртай байгаа. Сэр-Одыг Сээкий гэж дууддаг. Зарим нь Зээкий гэнэ.

•Берлинд болсон олон олон улсын марафонд дэлхийн рекорд тогтоогоод Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос 100 мянган ам.доллараар шагнуулсан. Ер нь IAAF дэлхийн рекорд болгонд 100 мянган “ногоон”-ы урамшуулал олгодог. Тэгэхээр дэлхийн дээд амжилтыг дандаа 1 см-ээр ахиулдаг байсан Сергей Бубка олон саяыг халаасалсан байж таарах нь.

•Үндэснийхээ угаль хэмээх эрдэнэшиш, ногооны нухаш маягийн хоолонд дуртай. Бас маханд нугасгүй. Харин архи, дарс огт хэрэглэдэггүй.

•Түүний төрсөн нутаг Кенид хөнгөн атлетик үндэсний спорт болтлоо хөгжсөн. Бөх, жүдо, тэквондогоор цөөхөн хүн хичээллэдэг. Африкчуудын амжилт олдог хөлбөмбөгөөр бол гавихгүй талдаа. Английн колони байсан.

•Хагас марафоны дэлхийн хошой аварга, бас хоёр мөнгөтэй. “Лондон 2012”-д оролцох байсан боловч гэмтлээс болоод өнжсөн. Гэхдээ дэлхийн рекордоо эзэмшсээр буй.

•Кенийн гүйгчдийн гол “дайсан” бол Этиопийнхон. Бас Персийн булангийн Катар, Бахрейн зэрэг орнууд Кениэс “хүн хар гөрөөс”-үүдийг нь мөнгөөр зодон авч өөрсөдтэй нь өрсөлдөх болсон. Өмнө нь Киптануй гэдэг гүйгчийг Дани улс “импортлосон”.

•Патрик Макаугийн нутгийнхан олимпод оролцохыг мөрөөддөг. Маш олон хурдан хөлтнүүдтэй нутаг. Дээр үед Зөвлөлтийн бөхийн аварга болох хэцүү байсан гэдэг шиг кеничүүд дотооддоо маш ширүүн өрсөлддөг гэж байгаа. Өөрөөр хэлбэл тэр олон “хүн гөрөөс” дундаас цойлж, олимп, дэлхийд эх орноо төлөөлөн оролцох эрхийг авахад маш хэцүү байдаг гэнэ.

•Нэрт аварга маань дуу шуу муутай, хэл амыг нь татаж чангааж байж ганц хоёрхон үг унагаадаг нэгэн аж. “Olympic house”-д манай 4-5 сэтгүүлч тал талаас нь шаваад арай гэж ам нээлгэж, Монголд ирсэн сэтгэгдлийг нь л сонсож чадсан юм.

ОТО

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.