Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

САЙД АСАН Ё.ОТГОНБАЯР, Н.ХҮРЭЛБААТАР НАР ЭРҮҮГИЙН ХЭРЭГТ ХОЛБОГДЛОО

 Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль батлагдсантай холбоотойгоор цагдаагийн байгууллага эдийн засгийн далд гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр тодорхой ажил хийж байгаа юм. Үүний хүрээнд мөнгө угаасан байж болзошгүй хэд хэдэн ноцтой хэргийг илрүүлэн шалгаж байгаа талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээл лийн төвийн дарга, хурандаа Т.Сайнжаргал өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

 

 

 

УИХ-ЫН ГИШҮҮНИЙ ГЭМ БУРУУТАЙ НЬ НОТЛОГДВОЛ БҮРЭН ЭРХИЙГ НЬ ТҮДГЭЛЗҮҮЛНЭ

Иргэн О.Эрдэнэсолонго гэх хүний нэрийн дансаар “Зоос”, “Голомт”, Худалдаа хөгж л ийн банкаар 2009-2013 онд 13.9 тэр бум төг рөг, онц их хэмжээний буюу 300 сая ор чим ам.дол лар байршуулан угаасан байж бол зошгүй үйлд лийг цагдаагийн ажилтнууд хол богдох бай гууллагын мэдээллийн дагуу шалгаж эхэл жээ. Өдгөө УМБГ-ын Эдийн зас гийн гэмт хэрэг мөр дөх хэлтэст уг хэргийг шал гаж буй бөгөөд зо хион бай гуулалттай гаар бүлэглэн их хэмжээ ний мөнгө угаасан гэсэн үндэслэ лээр эрүүгийн хэрэг үүс гээд байгаа гэнэ. Мөн татвар төлөхөөс зайлсхийсэн, хууль бу саар хөрөн гөжсөн үйл дэл шалгалтын явцад тог тоог доод буй аж. Уг хэрэгт холбоотой нэлээд хэ дэн хүнийг цаг дан хорьж, эд хөрөнгийг нь бит үүмжлээд бай гаа аж.  Мөн татвар төлөхөөс зайлсхийсэн, хууль бусаар хөрөнгөжсөн үйлдэл шалгалтын явцад тогтоогдоод буй аж. Уг хэрэгт холбоотой нэлээд хэдэн хүнийг цагдан хорьж, эд хөрөнгийг нь битүүмжлээд байгаа гэнэ. Тэдний дунд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонго байгаа гэдгийг эх сурвалжууд мэдээллээ. Мөнгө угаах гэмт хэрэгт холбогдож, шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон этгээдүүдийн эд хөрөнгийг хурааж, улсын орлого болгох заалт Эрүүгийн хуульд бий. Тиймээс уг хэрэгт холбогдоод буй хүмүүсийн эд хөрөнгийг битүүмжилсэн аж. Мөрдөн байцаалтын явцад Интерполоос гадна Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллага ФАТФ-тай хамтран ажиллаж байгаа гэнэ. Мөрдөн байцаалтын явцад УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр энэ хэрэгт гэм буруутай нь тогтоогдвол бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокуророор дамжуулж, УИХ-д тавих юм байна.

Н.ХҮРЭЛБААТАРЫГ ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙНА

Өмнөх Засгийн газарт Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан Н.Хүрэлбаатарыг УМБГ-аас Интерполоор дамжуулан эрэн сурвалжилж байна. Түүнийг мөнгө угаасан, авлига авсан хэрэгт холбогдуулан тус газарт шалгаж байгаа бөгөөд энэ оны дөрөвдүгээр сарын 13-нд БНСУ-д хуралд оролцох нэрээр хилээр гараад орж ирээгүй юм. Түүний хэрэгт холбоотойгоор хүү Энхбат болон иргэн Б нарыг цагдан хорьж шалгаж буй аж. Н.Хүрэлбаатарын хүү Энхбатын Хан-Уул дүүргийн XV хорооны нутаг, Зайсан дахь “Рапид харш” хотхоны орон сууцнаас 2011 оны хавар сейфэнд хадгалсан 600 орчим сая төгр өгтэй тэнцэх хэмжээний юань алдагдсан хэрэг гарч байсан юм. Тухайн үед манай сонин энэ талаар мэдээлж байсан ч хууль хяналтын байгууллага үргэлжл үүлэн шалгалгүй өнгөр өөс өн билээ. Тухайн үед Энхбатын найз бүсгүй Б.Болортуяаг цагдан хорьж шалгаж байсан бөгөөд хулгай хийсэн этгээдүүд “Наад эмэгтэй чинь энэ хэрэгт ямар ч хамаагүй” гэсэн мессеж Н.Хүрэлбаатарын хүүгийн гар утас руу илгээж, улмаар төмөр шүүгээг нь онгойлгож чадалгүй, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэдэх хогийн цэгт хаяснаа мэдээлж байсан билээ. Хууль хяналтын байгууллагынхан мессеж илгээсэн дугаарыг хөөн шалгахад утасны эзэмшигч иргэн “Нэг залуу миний утсыг гуйж мессеж бичээд 5000 төгрөг өгсөн. Тэр хүн “Ахынх нь утас цэнэггүй болчихлоо” хэмээсэн” гэж тайлбарласан байгаа юм. Н.Хүрэлбаатарын хүүгийн гэрээс алдагдсан их хэмжээний мөнгө нь бусдаас хахуульд авсан, мөнгө угаах гэмт хэргийн замаар олсон хөрөнгө байж болзошгүй үндэслэл байгаа учраас өдгөө дахин шалгаж буй гэнэ.

ИНЕГ-ын АЖИЛТАН ТЕНДЕР БУДИЛУУЛЖ МӨНГӨ УГААЖЭЭ

Иргэний нисэхийн ерөнхий газрын Агаарын тээврийн бодлого, зохицуулалтын газрын менежер Д.Эрдэнэбат нь “Электрон систем” компанийн захирал М.Батболд гэх хүнтэй бүлэглэн төсвийн хөрөнгийг завшиж, мөнгө угаасан хэрэгт холбогдоод байгаа аж. Дээрх хүмүүс 2012 оны хоёроос аравдугаар сарын хооронд ИНЕГ-ын Зорчигч бүртгэлийн сүлжээний операторын сонгох шалгаруулах төслийн хөр өнг өөс удаа дараа 783.2 сая төгрөг завшсан хэрэгт холбогджээ. Тэд Хонконгод бүртгэлтэй “Treasude cosmo limited”, “Media summit limited” компанийн дансаар уг мөнгөө дамжуулан авч угаасан, эд хөрөнгө завшсан байж болзошгүй гэнэ.

Д.ЦОГТБААТАРЫГ СУРАГГҮЙ БОЛСОН ГАДААДЫН ИРЭНИЙ ХЭРЭГТ ХОЛБОГДУУЛАН ШАЛГАЖ БАЙНА

Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын дарга, хурандаа Д.Цогтбаатарыг цагдан хорьсон талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн. Түүнийг ямар хэрэгт шалгаж буй талаар УМБГ-аас өчигдөр ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөр дамжуулан товч мэдээлэл өглөө. Түүнийг Монгол Улсад ирээд сураггүй алга болсон гадаадын иргэнийг эрэн сурвалжилж буй хэрэгт холбогдуулан цагдан хорьж шалгаж буй юм байна.

“Саусгоби сэндс”-ийн хэргийг прокурорт шилжүүлжээ

Гадаадын хөрөнгө оруулалттай “Саусгоби сэндс” компанитай холбоотой дуулиан удахгүй эцэс болох бололтой. АМГ-ын даргаар ажиллаж байсан Д.Батхуягтай холбоотой хэргээс эхлэн шалгуулж байгаа тус компанийн захирал болох АНУ-ын иргэн Жастин Капла, эл компанийн санхүүгийн ерөнхий менежер, Филиппин улсын иргэн Кристобал Годавид Хилатион, В.Кажуком ЖР нарыг татвараас зайлсхийсэн, мөнгө угаасан хэрэгт холбогдуулан шалгаж буй билээ. Тэд 2007-2011 онд онц их хэмжээний татвараас зайлсхийсэн, “Моннис”, “Зэлмэ”, “Замын битум” зэрэг компанийн дансаар дамжуулан сэжигтэй гүйлгээг удаа дараа хийсэн нь шалгалтаар тогтоогдоод байгаа юм. Уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа саяхан дуусаж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт шилжүүлжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.