Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Саудын Арабын хунтайж гар татсангүй

Саудын Арабын эрх баригч вангийн удмын хунтайж нарын нэг Фахд Аль Сауд диплом авснаа нижгэр тэмдэглэж Парисын Диснейлендэд гурав хоногт 15 сая евро зарцуулсан аж. Тэрбээр тавдугаар сарын 22-24-нд тус паркийн нэг хэсгийг 60 хүнд зориулан түрээсэлсэн байна. Их сургууль төгсөж буйгаа Фахд мартаж боломгүй үйл явдал гэж үзэж ийн гар султай хандсан аж.

Паркийнхан өндөр дээд зочин болоод түүнийг дагалдан яваа хүмүүсийн аюулгүй байдлыг хамгаалах үүднээс онцгой арга хэмжээ авчээ. Фахд Аль Саудад зориулж жүжиг ч тоглуулжээ. Хунтайж Аль Сауд энд тусгай байр түрээслэж, өгөөмөр загнасан нь цаанаа учир начиртай байсан бололтой. Парисын Диснейлендийн хувьцааны 10 хувь орчмыг нь Саудын бас нэг хунтайж Аль-Валид ибн Талалу Аль Сауд эзэмшдэг юм байна.

2012 онд Парисын Диснейлендэд 16 сая хүн ирсэн аж. 2011 оны аравдугаар сараас 2012 оны есдүгээр сард тус паркийн худалдааны эргэлт 1.324 тэрбум евро болсон байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.