Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

«УЛААНБАТАРЫН ТУНХАГЛАЛ» НҮБ-ЫН БАРИМТ БИЧИГ БОЛЛОО

Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (АОХН)-ийн Сайд нарын 7 дугаар бага хурал энэ оны 4 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо чуулж, тус байгууллагыг хоёр жил даргалсан Монгол Улсын үйл ажиллагааг бататгасан “Улаанбаатарын Тунхаглал” батлан гаргасан билээ.  Монгол Улсын ГХЯ энэхүү «Улаанбаатарын Тунхаглал»-ыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулган, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 23 дугаар чуулганы албан ёсны баримт бичиг болгон тус тус тараалаа.     

«Улаанбаатарын Тунхаглал» ийнхүү НҮБ-ын албан ёсны хэл болох англи, испани, орос, хятад, франц,мөн араб хэлээр орчуулагдан дэлхий дахинаа түглээ.  «Улаанбаатарын Тунхаглал»-д НҮБ дахь АОХН-ийнүүрэг ролийг бэхжүүлэх, энэ чиглэлээр  НҮБ-ын Ерөнхий Ассамблей, Хүний эрхийн зөвлөл болон НҮБ-ын холбогдох бусад байгууллагын хүрээнд ардчиллынзорилтуудыг дэмжин урагшлуулах,улмаар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Ардчиллын сан, мөн НҮБ-ын Соёл иргэншлийн холбоо зэрэг байгууллагатай нягт хамтран ажиллахын чухлыг тэмдэглэсэн билээ. 

Түүнчлэн Монгол Улс АОХН-ийг даргалж байхдаа ардчилсан нийгэм, институциүдийг бэхжүүлэх, хүний эрхийг хангах, Мянганы хөгжлийн зорилтуудад хүрэхэд дөхөм үзүүлэхэд чиглэсэн Ардчиллын боловсролын тухай НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоол батлуулж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейд ажиглагчийн статустай болох үйл явцыг эхлүүлсэн юм.      

Сайд нарын хурлын үр дүнг НҮБ-ын албан ёсны баримт бичиг хэлбэрээр бүх гишүүн оронд түгээн танилцуулж байгаа нь энэ бүх асуудлыг урагшлуулахад чухал ач холбогдолтой болж байна гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.