Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

УИХ -ын гишүүн С.Ганбаатарыг АТГ -т шалгаагүй гэв

 УИХ-ын гишүүн, Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны ерөнхийлөгч асан С.Ганбаатарыг АТГ-т шалгаж эхэлсэн гэх мэдээлэл өчигдөр цацагдав. Түүнийг үйлдвэрчний эвлэлийн зарим холбооныхон шалгуулахаар өргөдөл гаргасан гэх. Тухайлбал, Л.Цогбадрах гэгчийг С.Ганбаатарын даалгавраар хууль бус ажиллагаа зохион байгуулж, өмч захиран зарцуулах эрх бүхий Ерөнхий зөвлөлийн хуралдаанд бүтээн байгуулалтын төсөл оруулж батлуулдаг байсан.

Баруун дөрвөн замд байрлах МҮЭ-ийн Соёлын төв ордны залгаа хэсэгт “Үйлдвэрчний салбарын ордон” байгуулна гэсэн шийдвэрийг Ерөнхий зөвлөлийн гишүүдээр батлуулж, дараа нь шийдвэрийг хэрэгжүүлэх нэрээр тогтоолыг өөрчлөн, газрыг нь бусдад шилж үүлэх, зориулалтыг нь өөрчлөх зэргээр будлиантуулсан. Түүнчлэн үйлдвэрчний эвлэлийн гишүүдийг орон сууцжуулах “Үйлдвэрчин хороолол”, ”Үйлдвэрчин цамхаг” төсөл хэрэгжүүлж, эдгээр орон сууцаа барихын тулд МҮЭХ-ны харьяа Тээвэр үйлчилгээний төвийг хууль бусаар татан буулгаж, газрыг нь хувийн компанид шилжүүлсэн гэж тэд АТГ-т гаргасан гомдолдоо бичсэн гэнэ. Энэ талаар АТГ-ын албаны эх сурвалжаас лавлахад “Манайд УИХ-ын гишүүн С.Ганбаатартай холбоотой ямар нэгэн өргөдөл гомдол ирээгүй. Бид түүнийг шалгаагүй” гэв.


Г.АРИВЖИХ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.