Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хяналтын тооллого гараар хийх саналыг СЕХ-нд тавина

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшсэн Н.Удвалын сонгуулийн сурталчилгааны ажил ойрын өдрүүдэд зүүн аймгуудад үргэлжилж буй аж. Тэрбээр Сүхбаатар аймагт ажиллаж, өчигдөр Хэнтий аймгийн иргэд, сонгогчидтой уулзан, мөрийн хөтөлбөрөө танилцуулсан байна. Хэнтий аймгийн иргэд хөдөөд ажилгүйдэл, ядуурал ихэссэн, өрх толгойлсон эмэгтэйчүүдийг төрөөс дэмжихгүй бол цаашид байдал хүндэрч болзошгүй талаар нэр дэвшигчид дуулгажээ.

Мөн олон сая толгой малтай монголчууд нэг кг махыг арван мянга гаруй төгрөгөөр худалдан авч байгаа нь шударга хэрэг биш. Төрийн тэргүүнээр сонгогдвол төрийн бодлогыг иргэдээ өлсгөж зутраахгүй байлгах тал руу чиглүүлээрэй гэж захисан байна. Түүнчлэн хөдөө орон нутагт амьдарч буй ээжүүд МАХН-аас нэр дэвшигч Н.Удвалыг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн гэнэ.

Тодруулбал “Ээжүүдийн анхдугаар хуралдай”-н төлөөлөгчид, нийслэл, хөдөө орон нутгийн эхчүүд нэгдэн, Н.Удвалыг дэмжихээс гадна сонгуулийн санал тоолох автомат машиныг эсэргүүцэх хөдөлгөөн эхлүүлнэ гэсэн байна. Тус хөдөлгөөнд нэгдэх хүсэлтээ Баянхонгор аймгийн эхч үүд хамгийн түрүүнд ирүүлж, Төрийн тэргүүнийг сонгох сонгуульд нэр дэвшигчид шударга өрсөлдөх учиртай гэж мэдэгдсэн байна. Сонгууль шударга явуулахад саад болж мэдэх зүйл нь санал тоолох “хар машин” гэж тэд үзэж буй аж. Одоогоор тус хөдөлгөөнд 5000 орчим эхчүүд нэгдээд байгаа аж. Тэд саналын хуудсыг машинаар тоолсны дараа улс орон даяар сонгуулийн хяналтын тооллого гараар хийх нь зөв хэмээн үзэж, энэ саналаа СЕХ-нд бичгээр хүргүүлэх гэнэ.


 Д.ЦАЦАЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.