Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Тулгын гурван чулууны нэг нь сондгойрвол тогоо холбирно

 Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж энэ долоо хоногт хөдөө орон нутагт ажиллаж байна. Тэрбээр даваа гаригт Баянхонгор, өчигдөр Говь-Алтай, Завхан аймагт ажиллаж, иргэд сонгогчидтойгоо уулзлаа.

Баянхонгорчууд ардчилсан Ерөнхийлөгчөө дэмжиж, сонголтоо баталгаажуулна

Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг Баянхонгор аймгийн цэргийн хүрээний дайчид хүндэтгэн жагсаж угтлаа. Монгол Улсын баатар Н.Жамбаагийн хөшөөнд хүндэтгэл үзүүлснээр тэрбээр ажлаа эхлэв. Түүнийг УИХын дэд дарга Р.Гончигдорж, УИХ-ын гишүүн Х.Баттулга, Д.Ганбат, олимпийн аваргын алтан медальт, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, сүмогийн их аварга Д.Дагвадорж нар дагалдан явлаа.

Нэр дэвшигч Ц.Элбэгдорж эхлээд Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газарт зочилж, ажилтнуудтай нь уулзав. Уулзалтын үеэр тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын олонх, Засгийн газар нэг багаас бүрдэж, нэг зүг рүү харж, гар нийлэн ажиллах түүхэн нөхцөл бүрдээд байна. Улс оронд бүтээн байгуулалт өрнөж, Баянхонгор аймаг л гэхэд долдугаар сард Улаанбаатартай засмал замаар холбогдох гэж байна. 2013 онд нийслэлтэй засмал замаар холбогдох зургаан аймгийн нэг нь Баянхонгор юм. 2015 он гэхэд 21 аймаг нийслэлтэй засмал замаар холбогдоно. Бүтээн байгуулалтын ажил нэг ч өдөр, нэг ч цагаар тасалдах ёсгүй. Нүүрснээс шатахуун гаргах болон шинэ төмөр замын ажил байна. Бүтээн байгуулалт зөвхөн нийслэлд биш, аймаг, сум, баг бүрт өрнөнө. Сонгуульгүй хоёр жилд их ажил бүтээх хэрэгтэй. Монгол Улс нэг эрх ашигтай. Гэр бүлээ, ажил төрлөө, аймаг, улсаа бодож сонголтоо хийгээрэй” гэлээ.

Энэ оноос аймаг, сум, багт Орон нутаг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр иргэд өөрсдөө мэдэж, бүтээлч ажлууд хийж байгаа. Баянхонгор аймагт гэхэд л 2013 онд 12 тэрбум төгрөг хуваарилжээ. Баянхонгорчууд УИХ, орон нутгийн 2012 оны сонгуулиар ардчиллыг дэмжсэн. Энэ дэмжлэгээ Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуульд ч баталгаажуулна гэдгээ илэрхийлж байв.

Нэр дэвшигч Ц.Элбэгдорж Баянхонгор аймгийн иргэдтэй С.Лувсанвандангийн нэрэмжит Хөгжимт драмын театрын байранд уулзлаа. Зургаан зуун хүний суудалтай танхим битүү дүүрчээ. Зарим нь гадаа сууж чанга яригчаар хурлын үйл ажиллагааг сонирхсон юм. Тэнд нийт 1000 орчим хүн цугласан байлаа. Төв талбайд “Хонхны дуу” эгшиглэж, ардчиллын төлөө аймаг гэдгээ харуулж байсан юм. Уулзалтад тус аймгийн сум бүрийн төлөөлөл ирж оролцлоо. Цугласан хүмүүс нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг маш халуун дотноор хүлээн авч, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн ажил бол биеийн бөхөөр бус оюуны бөхөөр хийдэг ажил. Авлигагүй, архигүй нийгмийн төлөө ардчилсан Ерөнхийлөгчөө сонгоно” гэж байв.

Ц.Элбэгдорж Баянхонгорын сонгогчдод хандан “Нэг ангид 50-60-аараа шахалдан сууж байгаа сурагчдын төлөө, цэцэрлэггүй гэртээ байгаа хүүхдүүдийн төлөө, тэтгэврийн мөнгө нь махны үнэд хүрэхгүй байгаа ахмадуудын төлөө ирэх дөрвөн жилд ажиллах болно. Сонгогчид хэн нэг хүнийг Ерөнхийлөгч болгох бус, Ерөнхийлөгчийн ажлыг нэг хүнээр хийлгэх гэж байгаа юм. Монгол Улс мөнгөтэй болж байгаа бол түүнийг ээжүүдэд, хүүхдүүдэд өгье” гэлээ.

Монгол Улсын хэмжээгээр цэцэрлэгийн насны 240 мянган хүүхэд байдаг. Тэднээс 110 мянга нь цэцэрлэгт явж бусад нь цэцэрлэггүйн улмаас гэртээ үлддэг. Хүүхдээ харж 100 гаруй мянган өрхийн эцэг эх гэртээ ажилгүй суудаг. Тиймээс ээж, эмээ нар ойр тойрныхоо тав, түүнээс дээш хүүхэд гэрээрээ харж, бас байгууллагууд дэргэдээ бичил цэцэрлэг байгуулж, цэцэрлэгийн нэг хүүхдэд ногдох хувьсах зардал болох 116500 төгрөгийг хүүхэд харсан ээжүүдэд цалин болгон өгөх замаар цэцэрлэг дутагддаг байдлыг шийдэж болно.

Баянхонгор 104 багтайгаас 24 багийн төвийг шинэчлэхээр болжээ. Хөдөөг өөрчилье гэвэл сум, багаа шинэчлэх ёстой. Даргаар дамжсан мөнгө замаасаа алга болдог. Иргэдийн мэдэлд шилжүүлсэн мөнгө ажил болдог. Төсвийн нэг ч төгрөгөөр гаднын бараа худалдан авч болохгүй. Төсвийн мөнгө бол дарга нарын тэжээл биш, иргэдэд зориулагддаг. Орон нутгийг хөгжүүлэх сангийн мөнгөөр Монголын 334 сумын өнгө төрхийг өөрчилнө гэж хэлэв. Иргэдийн зүгээс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж лиценз хориглох шийдвэр гаргаж 7200 лицензийн 50 хувийг цуцалсан. Баянхонгорын газар нутгийн найман хувь лицензтэй байсныг таван хувь болтол бууруулсан. Өмнө нь Баянхонгорын нутаг хоёр алхахад нэг нь лицензтэй байсан бол одоо есөн алхмын нэг нь лицензтэй үлджээ. Баянхонгорт үүссэн мөнгөн усны асуудлыг та шийдвэрлэж өгөөч хэмээн хүсэж байсан юм.

Алтайчууд Сутай хайрханыхаа хүүг дэмжинэ

Үүний дараа АН-ын нэр дэвшигч Говь-Алтай аймагт ажиллалаа. Тэрбээр Монгол Улсын баатар М.Жанчивын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, улмаар иргэд сонгогчидтойгоо уулзсан юм. Уулзалтад нэр дэвшигчээс гадна АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, Говь-Алтай аймгийн ИТХ-ын дарга Х.Энхбаяр, аймгийн Засаг дарга Ш.Амгаланбаяр нар оролцсон юм. Уулзалтын үеэр нэр дэвшигч Ц.Элбэгдорж залуусынхаа боловсролыг дэмжих зорилгоор оюутан бүрт сар тутамд 70 мянган төгрөгийн тэтгэлэг олгох хуулийг санаачлан батлуулсан, мөн дотоодын их, дээд сургуульд амжилттай суралцаж байгаа оюутнаа дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцуулж, сургалтынх нь төлбөрийг улсаас дааж, оюунлаг монгол иргэнийг бий болгох, цаашлаад улс орныхоо хөгжлийн түүчээ болгох зорилго тавьснаа онцоллоо.

Мөн Монгол Улс олуулаа болох ёстой. Тиймээс хүүхдээ хоёр нас хүртэл нь харах ээжид сар тутамд тэтгэмж олгох, ажлын байрыг нь тухайн байгууллага, компани нь хүүхдээ асраад ажилдаа орох хүртэл нь хадгалж байх зэрэг эх, хүүхэд рүү хандсан бодлого дэвшүүлснээ онцолсон юм. Түүнчлэн алтайчуудын хувьд хөгжлөөс хоцрох ёсгүйг сануулж байна. Одоо улс орон даяар бүтээн байгуулалтын нөр их ажил эхэлсэн байгаа, түүнээс алтайчууд хоцрох ёсг үй. Ирээдүйд алтай нутгийнхныг хөгжлийн түүчээ аймаг болгохын төлөө Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон нөхцөлд анхаарал тавьж ажиллахаа илэрхийллээ.

Алтайчууд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандан хэд хэдэн хүсэлт дайлаа. Улс орны эдийн засаг томорсон гэдэг ч Говь-Алтай аймагт ирэх хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдээгүй, мөн хөгжлөөрөө сүүл мушгих болсон. Тиймээс Говь-Алтай аймгийг хөгжилтэй, хөрөнгө оруулалтыг бусдаасаа дутахгүй авдаг аймаг болгоход анхаарахыг сануулаад, Ерөнхийл өгч хүн бол хүнийг унагах бус босгодог эрдэм чадалтай байх ёстой. Улс орныг биеийн бөхөөр биш оюуны бөхөөр жолоодож авч явах ёстой. Сутай хайрхан бол Ховд, Алтайчуудын сүслэн дээдэлдэг хайрхан. Уул усаараа та бид саахалт айлынхан. Айл гэрийнхний амь нэг гэж үг бий. Тиймээс Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин өрсөлдөж байгаа Ерөнхийлөгчид Ц.Элбэгдорж таныг алтайчууд бид дэмжинэ” гэдгээ илэрхийлэв.

АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг Баянхонгор, ГовьАлтай аймгуудад ажиллах үед Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар гээд тулгын гурван чулууны нэгд нь сондгой чулуу ороод ирвэл тогоо холбирох тул гурвууланг нэг намаас, өөрөөр хэлбэл Ардчилсан намаас гаргаж ирэх нь чухал гэдгийг иргэд уулзалт бүр дээр хэлж байсан юм. Түүнчлэн Монголыг сайн засаглалтай, авлига эрчимтэй буурч буй ардчилсан орон гэдгийг дэлхийн олон улс орчуулгагүй ойлгодог болсон. Шүүх нээлттэй болж буй, Эвлэрүүлэн зуучлах тухай хууль батлагдаж, хүмүүс маргаанаа чирэгдэлгүй зохицуулдаг болсон, шүүх хуралд иргэний төлөөлөл эрх мэдэлтэй оролцдог болсон гээд шүүхийн шинэтгэлийн хуулиудын ач холбогдлоос ихэвчлэн дурдаж байсан юм. Түүнчлэн 2013 оны есдүгээр сарын 1-нээс төрийн бүх байгууллага, төрийн өмчит аж ахуйн нэгжийн данс “шилэн” болно. Өөрөөр хэлбэл, эдгээр байгууллага өдөр бүр орлого зарлагаа веб сайт, цаасан дээр ил тод бичиж, нийтэд мэдээлж байхаар болсон гээд хаалттай олон зүйлийг нээлттэй болгосон Ардчилсан Ерөнхийлөгчид иргэд талархлаа илэрхийлж байлаа.


Г.ЦЭЦЭГ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.