Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Засгийн газрын ээлжит 28 дугаар хуралдаан

•    Улсын Их Хурлын гишүүн Л.Гүндалайн санаачилсан “Цагаан толгойн үсгийн тухай хуулийн төсөл”-ийг хэлэлцээд хэд хэдэн үндэслэлээр дэмжих боломжгүй гэж үзэн хууль санаачлагчид уламжлахаар тогтов. Кирил цагаан толгойн бараг хэрэглэгддэггүй Щ, давхардсан Й үсэг, дуудлага ижил боловч ялгаж бичихэд төвөгтэй Ъ тэмдгийг хасч 32 үсэгтэй байхаар Улсын Их Хурлын гишүүн Л.Гүндалай хуулийн төсөлдөө тусгасан байна. 
•    Улсын Их хурлын гишүүн Л.Гүндалайн санаачлан боловсруулсан “Казиногийн тухай”, “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төслийг дэмжих боломжгүй хэмээн хууль санаачлагчид уламжлахаар болов.
•    Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагуудад 2010 оны 1 дүгээр улиралд иргэдээс ирүүлсэн санал, өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн байдлын тухай Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Иргэдээс төрийн захиргааны байгууллагуудад 7237 өргөдөл, санал, гомдол ирүүлсэн бөгөөд шийдвэрлэлт 96 хувьтай, нутгийн захиргааны байгууллагуудад 249 911 өргөдөл, гомдол ирсний 97,1 хувийг нь шийдвэрлэж зохих журмын дагуу хариу өгчээ. 
•    ХБНГУ-ын Берлин хотноо 2010 оны 5 дугаар сарын 11-ний өдөр болох Афганистан дахь Аюулгүй байдлыг тогтворжуулах олон улсын хүчинд цэрэг хандивлагч орнуудын Батлан хамгаалахын сайд нарын уулзалт, 2010 оны 6 дугаар сарын 4-6-ны өдрүүдэд Сингапурт болох Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын Батлан хамгаалахын сайд нарын 9 дүгээр бага хуралд Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Л.Болдыг оролцохыг зөвшөөрөв.
•    Эрүүл мэндийн сайд С.Ламбааг 2010 оны 5 дугаар сарын 17-21-ний өдрүүдэд Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо болох Дэлхийн Эрүүл мэндийн 63 дугаар Ассамблейд яамны гадаад арга хэмжээний зардлаар оролцохыг зөвшөөрөв гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ. 2010 оны 4 дүгээр сарын 28

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.