Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Үндэсний онцлог, эв нэгдлийг дээдэлсэн Ерөнхийлөгч байна

 Эвийг эрхэмлэж, зөвийг дэмжин ажиллахаа илэрхийлсэн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, УИХ-ын гишүүн, нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ Улс төрийн талцал хуваагдлыг зогсоож, Үндэсний эв нэгдлийг бэхжүүлэн иргэдийн сэтгэл амгалан, тэгш дүүрэн амьдралд хөтлөсөн Ерөнхийлөгч байна гэдгээ мөрийн хөтөлбөртөө тусгасан. 

Мөн эдийн засгийн хөгжлийн зөв бодлогыг дэмжиж, газар нутаг, онгон байгалиа хайрлан хамгаалах бодлогыг хэрэгжүүлж, эх орныхоо баялгийн үр шимийг ард түмэндээ тэгш, шударга хүртээхээ ч амлаад байгаа.

Хууль, шүүхийг хүн бүрт тэгш, шударга үйлчилдэг байлгах, иргэдээ хайрлах, Төрийн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах, төрийн үйлчилгээг ард иргэддээ шударга, тэгш, чанартай хүргэх, Гадаад харилцааг тэнцвэртэй, найрсаг байлгах, Ардчиллыг бэхжүүлэх, үндэсний онцлогоо дээдлэх нь Ерөнхийлөгчийн үүрэг хэмээн Б.Бат-Эрдэнэ нэр дэвшигч мөрийн хөтөлбөртөө онцлон дурджээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.