Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ “Шангри-Ла-2013” форумд оролцож байна

 УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ тэргүүтэй цэргийн төлөөлөгчид Сингапурт болж буй Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын Батлан хамгаалахын сайд нарын “Шангри-Ла-2013” форумд оролцож байна. Сайд Д.Бат-Эрдэнэ тавдугаар сарын 31-нд Канад улсын Батлан хамгаалахын сайд Петер Маккэй, Сингапурын Батлан хамгаалахын сайд Энг Хэйн нартай уулзсан бол уржигдар БНСУ-ын Батлан хамгаалахын сайд Ким Кван Жин, Японы Нэгдсэн штабын дарга, генерал Ивасаки нартай батлан хамгаалах салбар дахь хамтын ажиллагаа, цаашдын төлөвийн талаар харилцан санал солилцлоо.

Уулзалтад Монгол Улсаас Сингапур улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, БХЯны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, Батлан хамгаалахын сайдын зөвлөх Г.Сүхээ, БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, хурандаа Д.Ариунболд нар байлцлаа. Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ Канад улсын Батлан хамгаалахын сайд Петер Маккэйтай хоёр улсын Батлан хамгаалах яамд хоорондын хамтын ажиллагааны тухай Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан нь хамтын ажиллагааг шинэ түвшинд өргөжүүлэн хөгжүүлэх эрх зүйн үндэс суурийг тавьсан чухал ач холбогдолтой арга хэмжээ болсон бөгөөд цаашид энэхүү санамж бичигт дурдагдсан хамтран ажиллах чиглэлүүдийг ажил хэрэг болгох, шинэ агуулга хэлбэрээр баяжуулан хөгжүүлнэ гэдэгт найдаж байгаагаа харилцан илэрхийллээ.

Мөн Сингапур, БНСУ-ын Батлан хамгаалахын сайд нар Монгол Улсын батлан хамгаалах гадаад бодлого, ялангуяа энхийг дэмжих ажиллагаанд оролцож буй байдлыг ихэд сонирхон, манай энхийг сахиулагчдын дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хангах үйлсэд оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлсэн байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.