Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ерөнхий сайдыг хууль зөрчөөгүй гэж үзжээ

 

Иргэн М.Бадамсүрэнгийн нэхэмжлэлтэй Ерөнхий сайд Н.Алтанхуягт холбогдох хэргийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр хянаж шийдвэрлэжээ.  Шүүх хурлаас шийдвэрлэхдээ Ерөнхий сайд Дорнод аймгийн засаг даргаар иргэн М.Бадамсүрэнг томилоогүй нь хуульд нийцсэн бөгөөд хууль зөрчөөгүй гэж үзжээ.

Түүнчлэн, иргэн М.Бадамсүрэнг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж дүгнэсэн байна. Иймд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 28-ны 143 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, М.Бадамсүрэнгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.