Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ерөнхий сайд асанд шинэ ял тулгав

Гүржийн Прокурорын байгууллагаас Ерөнхий сайд асан, одоо сөрөг хүчний Үндэсний нэгдсэн хөдөлгөөн намын ерөнхий нарийн бичгийн дарга Вано Мерабишвилид шинэ ял тулгав. Шүүхийн шийдвэрээр түүнийг өнгөрсөн долоо хоногт баривчилжээ. Ерөнхий сайд асныг авлигын хэрэгт буруутгаж буй аж. 2011 оны тавдугаар сарын 26-ны шөнө Тбилиси хотын төвд Засгийн газрын эсрэг зохион байгуулсан жагсаалыг хөөн тараасан юм. Тэгэхэд Мерабишвили Дотоод хэргийн сайд байжээ. Ийм эгзэгтэй нөхцөл байдалд Мерабишвили эрх мэдлээ хэтрүүлсэн гэж прокурорын байгууллагынхан үзэж буй. Гэвч сэжигтэн болон түүнийг өмгөөлөгчид бүгдийг үгүйсгэсээр ирсэн аж.

Мерабишвили 2004 оноос өнгөрсөн оны зун Ерөнхий сайдаар томилогдох хүртлээ Дотоод хэргийн сайдаар ажилласан байна. Тэрбээр “сарнайн хувьсгалын” дараа төвхн өсөн Засгийн газар дотроо хамгийн нөлөө бүхий сайд нарын нэг гэгдэж байв. 2011 оны тавдугаар сарын 26-ны шөнө жагсагчдыг хүчээр тараасан үйл явдал түр үүчийн эрх баригчдыг шүүмжлэгчид болон хүний эрхийг хамгаалагчдын дург үйцлийг хүргэжээ. Тэр шөнө Мерабишвилигийн шууд удирдлагаар жагсаалыг тараах биш улс төрийн өөр үзэл бодолтой хүмүүс рүү өргөн хүрээтэй дайралт хийж, олноор нь баривчлах, айлган сүрдүүлэх, биеийн болон сэтгэлийн шийтгэл хүлээлгэх зорилготой үйл ажиллагаа явуулсан аж. Тийм учраас уг газрыг орхиж явах боломжийг жагсагчдад олгоогүй юм байна. Тэр хавийн гудамжуудыг цагдаа нар урьдчилан хаачихсан байжээ.

“Цагдаа нар усан буу хэрэглээд эхлэхээр жагсагчид дорвитой эсэрг үүцэл үзүүлэлгүй зугтах гэтэл дээрээс өгсөн зааврын дагуу тийм боломж олгоогүй” гэж прокурорын байгууллагын мэдэгдэлд өгүүлсэн байв. Ийм нөхцөлд резинэн бороохой, резинэн сумтай буу бүхий цагдаа нар жагсагчид руу тал талаас нь дайрчээ. Эцэст нь хоёр хүн амиа алдаж, 300 шахам хүн бэртсэн байна. Бас тодорхой үндэслэлгүйгээр олон арван хүнийг баривчилсан аж. Үндэсний нэгдмэл хөд өлг өөнийх өн одоо Мерабишвилиг суллахыг шаардаж, сөр өг хүчнийг улс төрийн зорилгоор мөрдөн мөшгиж байна хэмээн өнөөгийн эрх баригчдыг буруутгаж байна.


Р.ЖАРГАЛАНТ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.