Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

АН-ын нэр дэвшигчийн уриа хууль зөрчсөн гэж үзжээ

АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд “Ерөнхийлөгчөө дэмжье” уриатай өрсөлдөж байгаа билээ. Тэгвэл энэ уриа нь Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамааралтай аливаа зорилгод ашиглахгүй байх, аливаа зар сурталчилгаанд албаны нэр хүнд, албан тушаалын байдлаа ашиглан оролцохыг хориглосон хуулийн заалтуудыг зөрчжээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд хэрэв Ерөнхийлөгч хүн нэр дэвшвэл сонгуультай холбоотой аливаа асуудлаар үүрэг даалгавар өгөхийг хориглосон. Гэтэл АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж албан тушаалын байдлыг өөрөө өмчилсөн юм шиг “Ерөнхийлөгчөө дэмжье” гэж уриалж байгаа нь албан тушаалын байдал, тухайн албаны нэр хүнд, нөхцөл байдлыг өөртөө буюу хувийн зорилгодоо ашиглаж байгаа нэг хэлбэр гэдгийг Монгол ардын намын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар хэллээ. Энэ мэтээр Ц.Элбэгдорж сонгуульд нэр дэвшиж байгаа үйлдэлдээ Ерөнхийлөгчийн нэр сүр, албан тушаалаа ашиглахгүй байхыг МАН уриалж буй юм. Хууль шүүхийн өмнө хүн бүр тэгш эрхтэй байх ёстой гэж МАН-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.