Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ДЭЭД ЗИНДААНД Ц.ОЮУТБИЛЭГ АВАРГАЛАВ

 Го даамын холбооноос зохион байгуулдаг уламжлалт томоохон арга хэмжээнүүдийн нэг Японы Элчин сайдын нэрэмжит цомын тэмцээн энэ сарын 25-26-нд Монгол-Японы төвд боллоо.

Тэмцээний дэд зиндаанд “Гокали” клубийн тамирчин Э.Батболд, О.Анударь, О.Хулан нар эхний байруудыг эзэлжээ. Харин 18 тоглогч ухаанаа уралдуулсан дээд зиндаанд III дантай Ц.Оюутбилэг аваргалж, IV дантай Ц.Сансар, III дантай Р.Тунгалаг мөнгө, хүрэл медаль хүртлээ.

Арав дахь жилдээ зохиогдсон энэхүү тэмцээнд Зүүнхараагийн баг тамирчид ирж оролцсон юм.



Р.МАНЛАЙ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.