Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Монголчуудаа золиослогч Б.Халиунааг дахин шалгахаар болжээ

Зүүн өмнөд Азийн хар тамхины мафийн сүлжээнд холбогдож, монголчуудаа энэ төрлийн хэрэгт золиосолдог Б.Хулан, Б.Халиунаа нарын талаар манай сонин өмнө нь дэлгэрэнгүй мэдээлэл хүргэж байсан. Дүү нь болох Б.Халиунаа өнгөрсөн өвөл Малайзаас хар тамхи зөөж яваад тус улсын хууль хяналтын байгууллагынханд өөр гурван оюутны хамт баригдсан юм.

Нутаг нэгтнүүдээ, тэр дундаа төрсөн эрэгтэй дүүгээ харийн шоронд хатааж байгаа Б.Хулан, Б.Халиунаа нарыг манай цагдаагийнхан хилийн чанадаас баривчлан авчрах эрх зүйн боломж байдаггүй учраас энд байгаа гар хөл бологчдоо гадаадаас удирдан, монголчуудаа хар тамхи зөөвөрлөсөн хэргээр гадаад, дотоодын хууль хяналтын байгууллагад “тушаасан” билээ.

Малайзад баригдсан Б.Халиунаа болон бусад хүнд холбогдох хэргийн мөрдөн байцаалт дуусаж, шүүхээр шийдвэрлүүлэхээр өнгөрсөн дөрөвдүгээр сард шилжүүлсэн бөгөөд тус улсын шүүх хэргийг гүйцэд шалгаагүй гэсэн үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ.

 Г.РАВЖ АА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.