Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Архины хяналтын тухай хуулийн төсөл боловсруулна

 АН-ын бүлгийн гишүүд өчигдрийн хурлаараа орон даяар өрнөж буй бүтээн байгуулалтын ажлын талаар Ерөнхий сайдын мэдээлэл, Хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагааны тухай Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын мэдээллийг сонсов. Бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхэд анхаарах хэрэгтэй хэмээн тус намын бүлгийнхэн үзсэн байна. Ялангуяа, нийслэлд хийж буй авто зам засварын ажлыг яаравчилж, уулзваруудыг цэгцлэх ажлыг 1-2 сарын дотор дуусгах үүргийг нийслэлийн Засаг даргад өгчээ. ХАА-н биржийн үйл ажиллагааг үр дүнтэй болж буй хэмээн тус намын бүлэг үзсэн байна.

Сүүлийн үед хэвлэлийн хуудаснаа Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй гэсэн мэдээлэл цөөнгүй гарч байгаа. “Хууль үр дүнгээ өгч байгаа. Тиймээс ямар нэгэн нэмэлт, өөрчлөлт оруулахгүй. Ядаж хагас жил хэрэгжүүлж үзэх хэрэгтэй” хэмээн тус намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат ярилаа. Харин Архины хяналтын тухай хуулийн төсөл АН боловсруулахаар шийдвэрлэсэн гэж тэрбээр мэдээлэв. Гэхдээ энэ хуулийн төслийг хийгүй боловсруулж, хэн нэгний лообий болгохгүйн тулд иргэдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлж, нухацтай авч үзэх юм байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.