Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ази, номхон далайн захирлыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Японы Гадаад Хэргийн яамны Ази, номхон далайн газрын захирал, ноён А.Сайки өчигдөр бараалхав.
Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улс Япон Улс хоорондын иж бүрэн түншлэлийн харилцааг цаашид шинэ шатанд ахиулан хөгжүүлэх  эрмэлзэлтэй байгааг тэмдэглээд эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах нь хоёр орны харилцааг шинэ шатанд гаргах угтвар нөхцлүүдийн нэг болно хэмээн үзэж байгаагаа онцоллоо.
Мөн Ерөнхийлөгч, эрдэс баялагийн салбарт Японы байгаль орчинд ээлтэй, орчин үеийн техник, технологийг нэвтрүүлэх замаар нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, томоохон ордуудыг түшиглэсэн цахилгаан станц, дамжуулах шугам байгуулах, боловсруулах аж үйлдвэрийн цогцолбор байгуулахад Япон Улстай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлээд жижиг дунд үйлдвэрийг дэмжих Япон Улсын Засгийн газрын хоёр үе шаттай зээлийн хэлэлцээрийг байгуулах, Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулах албан ёсны хэлэлцээг эхлүүлэх талаар тохиролцох байр суурьтай байгаагаа дурьдав.
Уулзалтын үеэр мөн бүс нутгийн хамтын ажиллагааны талаар нээлттэй ярилцаж дэлгэрэнгүй санал солилцлоо.

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

6 thoughts on “Ази, номхон далайн захирлыг хүлээн авч уулзав