Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Дархан-Уул аймагт хүн амины ноцтой хэрэг гарлаа

Дархан-Уул аймагт өнгөрсөн бямба гаригт нэг гэр бүлийн дөрвөн хүний амь насанд халдсан хэрэг гарлаа. Тус аймгийн Дархан I багийн нутагт амьдарч байсан энэ гэр бүлийнхэнд хэн халдсан нь тодорхойгүй байгаа юм. ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийнхөн “Аймгийн Цагдаагийн газрын даргын тушаалаар Ажлын хэсэг томилон, хэргийн газрын үзлэг хийж, мөрдөн байцаалт эхлүүлээд байна” гэсэн юм. Бидний авсан мэдээллээр, хохирсон гэр бүлийнхэн Сэлэнгэ аймгийн Хушаат сумаас Дархан-Уул аймгийн төвд шилжин суурьшаад жил гаруй болж буй гэнэ. Тэднийд өндөр настай ээж нь хүүтэйгээ, хоёр ач охиныхоо хамт амьдардаг байсан аж. Цагдаагийнхныг хэргийн газарт очиход охид аавынхаа хамт газар дээрээ амиа алдсан, өндөр настай эх нь хүнд шархадсан байжээ. Хэргийн талаар тус аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Ц.Намсрайжаваас тодруулахад “Хүн амины хэргийг шалгаж, бүхий л сэжиг таамгийн хүрээнд эрэн сурвалжилж байна. Гэр бүлийн дөрвөн хүний гурав нь газар дээрээ нас барсан, өндөр настай ээж нь эмнэлэгт эмчилгээ хийлгэж байна. Өнөө, маргаашаас зарим зүйл тодорхой болох байх” гэсэн юм. Хүнд шархадсан эмгэн гол гэрч болж, гэмт хэрэгтний талаар мэдүүлэх бололтой.

Г.РАВЖАА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.