Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

80 настай япон эр Эверестийн оргилд хүрч, дээд амжилт тогтоов

 Япон улсын иргэн, 80 настай уулчин Юичиро Миүра өчигдөр өглөө Эверестийн оргилд гарч, дэлхийн зулайд хүрсэн хамгийн өндөр настай хүнээр тодорлоо. Урьд нь энэхүү алдрыг Балбын иргэн Мин Бахадур Шерчан эзэмшиж байсан агаад тэрбээр 2008 онд 76 настайдаа уг оргилд мөрөө үлдээжээ.

Гэхдээ өдгөө 81 насыг зооглож буй Мин Бахадур Шерчан байр сууриа алдахгүйн тулд ирэх долоо хоногт Эверестийг зорихоор шийдсэн тухай Балбын хэвлэл мэдээллийн хэрэгслээр уламжилсныг “Associated Press” тэмдэглэсэн байна.

Өчигдөр орон нутгийнхаар 02.00 цагийн үед Юичиро Миүра 8850 метрийн өндөрт гарсныг хамт яваа багийнхан нь мэдээлсэн бол түүнээс долоон цагийн дараа оргилд хүрсэн тухай мэдээллийг Японы хэвлэлүүд дамжуулжээ. Тэрбээр мөн 70 болон 75 настайдаа Эверестийн оргилд гарч байсан туршлагатай нэгэн аж.


 Б.ЦЭЦЭГСҮРЭН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.