Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ангела Меркель хүчирхэг эмэгтэйчүүдийн жагсаалтыг тэргүүлэв

 “Форбес” сэтгүүл дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 эмэгтэйг тодруулснаа зарлалаа. Уг жагсаалтыг Германы Канцлер Ангела Меркель тэргүүлсэн бөгөөд тэрбээр долоо дахь удаагаа хүчирхэг эмэгтэйчүүдийг өнгөлж байгаа нь энэ аж. Улсынхаа тэргүүн албан тушаалд буй ес, дэлхийд нэр хүндтэй компани удирддаг 24 эмэгтэй “Форбес”-ийн жагсаалтад багтжээ.

Тэрхүү 24 гүйцэтгэх захирал эмэгтэйн нийт орлого 893 тэр бум ам.долларт хүрсэн нь эмэгтэйчүүд бизнесийн салбарт цойлж буйг гэрчиллээ гэж тус сэтгүүлд өгүүлсэн байна. Мөн тэднээс 14 нь тэрбумтан бөгөөд нийт хөрөнгө нь 82 тэрбум ам.доллар аж. Бразилийн Ерөнхийлөгч Дельма Роусефф, тэрбумтан Билл Гейтсийн эхнэр Мелинда Гейтс, АНУ-ын Тэргүүн хатагтай Мишель Обама, улстөрч Хиллари Клинтон, “Фэйсбүүк”- ийн гүйцэтгэх захирал Шерил Санд берг нар Ангела Меркелийн араас эхний аравт жагссан байна.

Энэ жилийн жагсаалтад Азиас улстөрч, бизнес эрхлэгч олон эмэгтэй байсны дотор Бирмийн улстөрч Ан Сан Су Чи, Тайландын Ерөнхий сайд Ийнглак Чинават, БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хе нар байлаа. Түүнчлэн урлаг, соёлынхноос дуучин Бейонсе, Лэди Гага, Шакира, жүжигчин Анжелина Жоли нар жагсаалтад багтжээ.


 Т.ЖИГҮҮР

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.