Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

АНГЛИЙН ЗАСАГ ТӨРД ХОРССОН ЛАЛЫН ШАШИНТАН АЛЛАГА ҮЙЛДЛЭЭ

Тавдугаар сарын 22-ны 14.00 цагт Лондон хотноо лалын номлолыг чанга дуугаар уншсан хоёр эр Эзэн хааны нэрэмжит Их бууны хуарангийн цэргийг хэрцгийгээр хөнөөжээ. Талийгаач хуарангийнхаа ойролцоо явж байгаад хутга, балт сүхээр зэвсэглэсэн африк гаралтай залуусын гарт өртсөн юм байна. Гэгээн цагаан өдрөөр хөл хөдөлгөөн их тэй газар болсон энэ гэмт хэрэг гэрч олонтой байж. Гэрчүүдийн нэгийг сэжигтнүүд зогсоон, хүн алж байгааг нь утсаараа бичихийг шаардсан гэнэ.

Дэлхий даяар тараад буй энэ дүрс бичлэгт гар нь цус болсон залуус “Бидэнтэй яаж тэмцсэн, яг адилхан аргаар хариуг нь барьж байна. Эмэгтэйчүүд энэ бүхнийг харж байгаад хүлцэл өчье. Гэхдээ манай улсад эмэгтэйчүүд үүнтэй адилхан зүйлсийг үзэхээс өөр арга байдаггүй. Та нар засаг төрөө огцруулахгүй бол хэзээ ч аюулгүй амьдарч чадахгүй. Та нарын төлөө тэд хэзээ ч санаа тавихгүй” гэж өөрсдийн хийсэн гэмт хэргээ зөвтгөх оролдлого хийжээ. Терроризм гэж томъёологдоод байгаа энэ хэрэг явдлыг Английн төр, засаг хамгийн дээд хүрээндээ хэлэлцэж байна.

Ерөнхий сайд Дэвид Кэмерон уг террорист ажиллагааг сайд, дарга нартайгаа шуурхай хуралдаанаар хэлэлцэхийн тулд, Францын Ерөнхийлөгчтэй хийж байсан уулзалтаа дуусгалгүй нутаг буцжээ. Английн аюулгүй байдлыг хөндөөд байгаа энэ аллагыг лалын шашинтнууд Аллахын нэрийг барьж үйлдсэн гэдэг утгаараа иргэдийн дунд зөрчилдөөн ихсэж магад гүй юм.


 Б.НОМИН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.