Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ИНТЕРНЭТЭЭР ЗАЛИЛАГЧИД монголчуудын гар утас руу мессеж илгээжээ

АНУ, БНХАУ болон бусад улс оронд +14166177531 дугаараас “You have been selected to receive a donation of $1.500.000.00 USD by Mark and Cindy hills. To begin claims send your full names to hillsfamily105@ gmail.com” буюу “Та ноён Мак Хилс болон хатагтай Синди Хилс нарын 1.5 сая ам.долларын хандивыг хүлээн авагчаар сонгогдлоо. Та өөрийн овог, нэрээ hillsfamily105@ gmail.com хаяг руу илгээх шаардлагатай” гэсэн утгатай мессеж иргэдийн гар утсанд энэ сарын 19-21-нд очсон тухай www.800notes.com цахим хуудаст мэдээлжээ. Дээрх дугаараас манай улсын иргэдэд мөн мессеж ирсэн байна.

+14166177531 дугаар нь Канадын Торонто хотод бүртгэлтэй бөгөөд дээрх үйл явдал нь 2012 оны арваннэгдүгээр сарын 28-нд АНУ-ын Миссури мужид Мак Хилс, Синди Хилсийн гэр бүл “Powerball MOLottary” нэртэй сугалаанаас 293.750.000 ам.доллар хожсоныг ашиглан цахим луйврын гэмт хэрэг үйлдэж байж болзошгүй хэмээн таамаглаж байгаа аж. Тиймээс иргэдийг энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хэн нэгэн этгээдэд өөрийн хувийн мэдээллээ алдахгүйн тулд илгээгч нь тодорхойгүй цахим шуудан, мессеж, түүгээр дамжсан вэб холбоосыг ашиглахгүй байхыг цагдаагийнхан анхаарууллаа.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.