Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Төрийн албаны төв байгууллагын дарга нар Монголд хуралдана

 Төрийн албаны төв байгууллагуудын олон улсын бага хурал Улаанбаатар хотноо 2013 оны есдүгээр сарын 3-5-ны өдрүүдэд болно. Хурал "Төрийн албаны мерит тогтолцоо: Туршлага, сургамж, сорилт, боломж" сэдвийн хүрээнд болох бөгөөд Төрийн албаны зөвл өлийн дарга Б.Цогоо, Төрийн албаны зөвлөлийн гишүүн Т.Хадхүү нар гадаад улс орнуудаас Монгол Улсад суугаа Элчин сайд, хэргийг түр хамаарагчдад Гадаад харилцааны яамны "Зөвшилцөл" танхимд мэдээлэл өгч, хурлын урилгыг гардуулав.

Энэ үйл ажиллагаанд Канадын Элчин сайд Ж.Грегори, Японы Элчин сайд Шимизү Такэнори зэрэг 10 гаруй орны Элчин сайд нар, хэргийг түр хамаарагчид, олон улсын байгууллагын төлөөлөл оролцлоо. Төрийн албаны төв байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор Голланд улсад анх зохион байгуулсан энэхүү Бага хурал улс орнуудын Төрийн албаны төв байгууллагын удирдлагуудтай санал бодол, туршлагаа хуваалцахын зэрэгцээ Монгол Улсын Төрийн албаны шинэтгэлийн үйл явцыг эрчимжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэж хурал зохион байгуулагчид үзэж байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.