Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“БАТААР”-ЫН ХЭРЭГТ ХИЛ, ГААЛИЙНХНЫГ ШАЛГАЖ БАЙНА

Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Т.Сайнжаргал цагдаагийн байгууллагад шалгаж буй олны анхааралд байгаа зарим хэргийн явцын талаар өчигдөр мэдээлэл өглөө. Махан идэшт Тарбозавр батаар хэмээх үлэг гүрвэлийн чулуужсан ясыг хууль бусаар хил давуулан АНУ-д дуудлагаар худалдах гэж байсныг таслан зогсоож, эх орондоо авчраад байгаа. Монгол Улс өөрийн өмч, палеонтологийн чухал олд – вороо буцаан авчрахын тулд АНУ-ын шүүхэд нотлох ба – римт бүрдүүлж өгөхөөр бол сон. ЭЦГ, УМБГ-ын ажилт нууд үлэг гүрвэлийн чу лууж сан ясыг Монгол Улсаас гарсныг батлахын тулд ша р гуу ажилласнаар олон ул сын зохион байгуулалттай бүлэг, сүлжээг илрүүлэн, ур чадвараа дэлхийд харуулаад байгаа. Тиймээс УМБГын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, дэд хурандаа Х.Дорж сү рэн, тус хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, ахмад Ц.Наранхүү, ЭЦГ-ын хэлтсийн даргаар ажиллаж байсан, өдг өө ЗЦГ-ын дарга, хурандаа Ж.Буянбат, ЭЦГ-ын Зохион бай гуулалт тай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах тө лөөлөгч, ахмад Б.Баярбат на рыг Цэргийн гавь яаны одонгоор шагнасан. Өдгөө энэ хэргийн шалгалт үргэлжилж буй бөгөөд НПГ-аас хэргийг шалгах ху га – цааг сунгаад байгаа гэнэ. Мөрд өн байцаалтын яв цад Тарбозавр батаар нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг, Нэмэгтийн хөндийгөөс олддог үлэг гүрвэлийн яс мөн болох нь шинжилгээгээр нотлогдсон байна. Энэ хэрэгт Монгол Улсын иргэн, нэр бүхий найман хүнийг сэжигтнээр тооцон шалгаж байгаа аж.

Иргэн О, Ө, Ө нар нь Нэмэгтийн хөндийг өөс Батаарын ясыг олборлож, талийгаач Түвшинжаргалд авчирч өгсөн нь тогтоогдоод байгаа. Сэжигтнүүд үлэг гүрвэлийн ясыг хууль бусаар малтаж, бусдад нийлүүлдэг байжээ. Дээрх хүмүүс палеонтологийн хайгуул хийж, олсон олдворуудаа худалдсан тохиолдолд орлогоо хувааж авах гэрээг гадаадын иргэдтэй болон монголчуудтай 1999-2001 онд байгуулсан болохыг мөрдөн байцаалтын явцад тогтоожээ. Энэ хэрэгт АНУ-ын иргэн Эрик Жон Прокопи, Япон улсад оршин суудаг, АНУ-ын иргэн, “Butts” сүлжээ дэлгүүрийн эзэн Холлис Баттс, ИБУИНВУ-ын иргэн Крис Мүүри нар холбогдсон бөгөөд, үлэг гүрвэлийн ясыг Япон, Англиар дамжуулан АНУ-д хүргэсэн юм. Хэдийгээр Э.Прокопи АНУ-ын холбооны шүүхэд “Би Монголд очиж байгаагүй, мэдэхгүй” гэсэн утгатай тайлбар гаргаж байсан боловч манай цагдаа, хилийн цэргийнхэн дээрх хүмүүсийг манай улсад удаа дараа ирж байсныг ХХЕГ-аас авсан лавлагаагаар тогтоосон. Мөн талийгаач Түвшинжаргалын гэрт нэгжлэг хийгээд Түвшинжаргал болон Ө, О нарын хамт үлэг гүрвэлийн олдвор бүхий газруудаар явж, малтлага хийж буй гэрэл зураг, захидал, худалдах үлэг гүрвэлийн ясыг хэрхэн тээвэрлэх замын маршрутыг дурдсан гадаадын иргэдтэй харилцсан цахим шуудан, CD-нд хуулбарласан үлэг гүрвэлийн цэвэрлэгээ хийгээгүй чулуужсан яс, хэлхээ ясны зураг зэрэг нотлох баримт олсон юм. Улмаар дээрх хүмүүс манай палеонтологийн үнэт, ховор олдворыг хууль бусаар малтан, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлснийг баталжээ. Мөн энэ хэрэгт холбогдуулж, хуучнаар БСШУЯ, ГЕГ, ХХЕГ-ын удирдлага, холбогдох албан тушаалтнуудыг албан үүрэгтээ хайнга хандсан гэсэн үндэслэлээр шалгахаар болсон гэнэ.

Пакистанчуудын нэгийг албадан гаргажээ

Интерполын шугамаар олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж байсан Пакистан улсын харьяат иргэдийг манай Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд дөрөвдүгээр сарын 28-нд баривчилсан юм. Хүний амь бүрэлгэсэн, алан хядах ажиллагаа, дээрмийн хэрэгт холбогдсон Мухаммад Рамзан болон Хаяат Хизар нар манай улсад жуулчлалын болон бизнес ангиллын визтэйгээр өнгөрсөн сарын дундуур орж ирсэн байсан юм. Дээрх хүмүүст холбогдох хэргийг УМБГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж буй бөгөөд Рамзан Хафиз Мухаммад гэгчийг визийн зөрчилтэй хэмээн үзэж, Монгол Улсаас албадан гаргажээ. Харин Мухаммад Рамзан болон Хаяат Хизар нартай холбоотой материалыг Интерполоор дамжуулан манай талд ирүүлсэн бөгөөд нэмж тодруулах зүйл байсан учраас дахин Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллагад хандсан гэнэ.

Хятад, солонгост үйлдвэрлэсэн төхөөрөмжийг ХБНГУ-ынх гэж нийлүүлжээ

ЭМЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга болон Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Түмэндэмбэрэл нарын хүмүүсийг тус яамнаас зарласан эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх тендерүүдийг явуулахдаа өөрийн эзэмшлийн “Лабтех” ХХКийг хууль бусаар шалгаруулж, хуурамч бичиг баримт үйлдэж, хуучин тоног төхөөрөмж нийл үүлэн улсын хөрөнгийг онц их хэмжээгээр завшсан хэргээр шалгаж буй. “Лабтех” ХХК нь ЭМЯ-нд явуулын гурван эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх тендерт мөн хууль бусаар шалгарч, чанар муутай, хөдөө орон нутагт ажиллах техникийн шаардлага хангахгүй бүтээгдэхүүн нийлүүлж, онц их хэмжээний хохирол учруулсан хэргийг нэгтгэн шалгаж байна. Энэ хэрэгт Н.Түмэндэмбэрэл, Б.Болор, Д.Гончигсүрэн, С.Батзориг нарын зургаан хүн холбогдоод буй юм. Мөрдөн байцаалтын явцад, “Лабтех” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байхдаа ЭМЯ-наас бүх санхүүжилтээ гаргуулж авсан, мөн тоног төхөөрөмж нийлүүлэх ажлаа “Саммитмедикал сервис” ХХК-иар гүйцэтгүүлсэн, гэрээг хавсран гүйцэтгэгчээр оролцсон “Саммит медикал сервис” компани нь MRI-ийн шинэ аппарат оруулж ирэлгүй хуучныг авчирч, их хэмжээний мөнгө завшсан гэнэ. Мөн ЭМЯ-наас зарласан явуулын гурван эмнэлгийн автомашин, тоног төхөөрөмж худалдан авах тендерт шалгарч, суурилуулсан тоног төхөөрөмжүүд нь бүгд ХБНГУ-д үйлдвэрлэсэн гэх боловч хүчин чадал, бартаа туулах чадвар муутай, мэс ажилбар хийх автомашинд байх ёстой эмнэлгийн тоног төхөөрөмж бүрэн бус, Хятад, Солонгост үйлдвэрлэсэн янз бүрийн хэрэгслээр тоноглосон байжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.