Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ПХЕНЬЯН ПУУЖИН ХӨӨРГӨВ

Умард Солонгос энэ сарын 19-нд өөрийн зүүн эргээс ойрын тусгалт пуужин хөөргөв. Энэ бол сүүлийн хоёр хоногийн дотор хийж буй дөрөв дэх үйлдэл нь юм. Ойрын тусгалтай гурван ч пуужинг Умард Солонгос өнгөрсөн бямба гаригт мөн зүүн эргээсээ хөөргөсөн бөгөөд тэд нь бүгд Япон тэнгист унасан байна. “Өчигдрийнх шиг залуурт пуужин хөөргөхөө Умард маань болихгүй байгаад харамсаж байна” гэж Өмнөд Солонгосын нэгдлийн асуудал эр хэлсэн яамны төлөөлөгч мэдэгдэв.

Бямба, ням гаригт ямар төрлийн пуужин хөөргөсөн нь мэдэгдэхгүй байгаа аж. 2013 оны эцэс болтол дорнод эр гээсээ дунд тусгалын “Мусудан” пуужин хөөргөхөөр Пхеньян төлөвлөж байсан ч тэр нь хазайсан байв. Тий мээс үйл ажиллагааны хүрээ багатай пуужин туршиж байна гэж Умард Солонгосын Батлан хамгаалах яам бямба гаригт мэдэгдсэн байна.

Сүүлийн саруудад Солонгосын хойгт байдал түгшүүр тэй байгаад буй бөгөөд Пхеньян цөмийн зэвсэг туршиж, сансарт пуужин хөөргөсөн, нөгөө талаас Өмнөд Солонгос, АНУ өргөн цар хүрээтэй хамтарсан цэргийн сургууль хийснээс энэ нь үүдэлтэй юм. Шинэ пуу жин хөөргөсөн нь Сөүл, Вашинг тонд нэлээд түгшүүр төрүүлж буй юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.