Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Цэргийн салбарт хамтарч ажиллахыг польшууд хүслээ

 УИХ-ын дарга З.Энхболдын урилгаар Бүгд найрамдах Польш улсын Сенатын маршал, ноён Богдан Борусевич тэргүүтэй Парламентын төлөөлөгчид албан ёсны айлчлал хийхээр өчигдөр хүрэлцэн ирлээ. Ноён Богдан Борусевич тэргүүтэй төлөөлөгчдийг УИХ-ын дарга З.Энхболд Сүхбаатарын талбайд угтаж авсан юм. Улмаар УИХ-ын дарга хүндэт зочны хамт Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, хүндэтгэлийн дэвтэрт гарын үсэг зурлаа. Үүний дараа хоёр орны Парламентын тэргүүн нар албан ёсны уулзалт хийв. Мөн энэ өдөр Богдан Борусевич Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхлаа. Тэрбээр энэ үеэр “Монгол Улс ардчиллыг амжилттай хөгж үүлж байна.

Саяхан АОХН-ийн сайд нарын бага хурлыг дэлхийн олон орныг оролцуулан зохион байгууллаа. Бид тус хуралд ач холбогдол өгч, төлөөлөгчдөө оролцуулсан. Монгол Улс эдийн засгийн хувьд маш хурдацтай хөгжиж байна. Бидэнд монголчуудаас сурах зүйл их байна. Польш улсад таны хийсэн айлчлал хоёр орны харилцааг хөгжүүлэхэд ихээхэн түлхэц өгсөн. Польш, Монголын харилцаа урагшлан хөгжиж байна. Эдийн засгийн харилцааг өргөтгөхийн зэрэгцээ аюулгүй байдлын асуудлаар цэргийн салбарын хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийг хүсэж байна. Энхийг сахиулах үйл ажиллагаанд бид хамтран оролцож байсан туршлага ч бий” гэж тэмдэглэв.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Бид нэг зорилго, нэг үнэт зүйлстэй. Эдийн засгийн хамтын ажиллагааг илүү эрчимтэй хөгжүүлэх, ялангуяа зээлээр дамжуулан Польшийн бизнесийг Монголд оруулж ирэхийг ихэд сонирхож байна. Аюулгүй байдлын чиглэлээр цэргийн салбарт хамтын ажиллагаа хөгжүүлэх боломж бий” гэлээ. Польш улсын Сенатын маршал, ноён Богдан Борусевич 1949 онд төрсөн, түүхч мэргэжилтэй нэгэн аж. Тэрбээр Гданьскийн усан онгоцны үйлдвэрийн ажилчдын бослогод оролцож, улс төрийн хэргээр ял эдэлж байсан бөгөөд 2005 оноос Сенатын маршалаар ажиллаж байгаа юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.