Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

АН, ИЗНН, МҮАН-ын дарга хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшиж буй Ц.Элбэгдоржийг дэмжиж ажиллахаа ИЗНН, МҮАН-ынхан мэдэгдсэн билээ. Тэгвэл баасан гаригт эдгээр намын дарга нар Төрийн ордонд цуглаж, хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ үеэр АН-ын дарга Н.Алтанхуяг “Түүхэн үйл явдал болж байна. Манай нэр дэвшигчийг дэмжиж байгаа ИЗНН, МҮАН-ынхандаа баярлалаа. Хамтдаа зүтгэе” гэв. ИЗНН-ынхан өмнөх 2009 оны сонгуульд ч АН-ыг дэмжиж оролцсон юм. Авлигыг бууруулж, шударга ёс тогтоох, байгаль орчноо хамгаалах тэдний зарчмыг одоогийн Ерөнхийлөгч биелүүлж ажиллаж чадсан учир энэ удаа ч үргэлжлүүлэн итгэл хүлээлгэхээр шийдвэрлэснээ ИЗННын дарга С.Оюун хэлсэн.

МҮАН-ын дарга М.Энхсайхан “Бид Монгол гэдэг нэг л эх оронтой. Эх орны эрх ашиг улс төр хийж байгаа хүмүүсээс нэг л зүйлийг шаарддаг. Тэр нь Монгол Улс хөгжиж, монгол үндэстэн цэцэглээсэй гэсэн шаардлага байдаг. Энэ эрх ашгийн үүднээс үзвэл сонгууль болохоор улс төрийн намууд, улстөрчид нэг нэгийнхээ сайн мууг дуудалцдаг нь онцгүй харагддаг. Энэ байдал ардчилал гэсэн үнэлэмжийг гутаадаг. Ийм жишгийг цааш үргэлжлүүлж болохгүй. Шинэчлэлийн Засгийн газар Монголын нийгмийг өөрчлөх том зорилт дэвшүүлсэн.

Монголчууд үйлдвэржилтийн өмнөх шатнаас дараах үндэстэн болох хариуцлагатай мөчид ирээд байна. Том том бүтээн байгуулалтын өмнө тулж ирлээ. Энэ цаг мөчид улс төрийн тогтвортой байдал асар чухал. Тиймээс дуугарвал дуу, дугтарвал хүч нэг байснаар улсынхаа хөгжилд хувь нэмэр оруулна гэж МҮАН үзсэн” гэлээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.