Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Жириновскийн ДАРУУЛГАГҮЙ ЗАН ДАХИН ХӨДӨЛЖЭЭ

 Оросын Төрийн Думийн депутат, ЛАН-ын дарга Владимир Жириновскийг улсдаа оруулахгүй байхаар Гадаад хэргийн яамандаа үүрэг болгох асуудлаар Кыргызын Парламент санал хураав. Ийм саналыг сөрөг хүчний “Ата-Журт” фракцын гишүүн Жылдызкан Жолдошова гаргаж депутатуудын дэмжлэгийг авсан бөгөөд Жириновскийн хэлсэн үгийг Кыргыз улсын хувьд “эргэлзмээр, гомдмоор” гэж үзэж байгаа аж.

Жириновский “кыргызүүд гадаад өрийг нь тэглэсний төлөө баярласнаа илэрхийлж Орост Иссык-Куль нуураа бэлэглэх ёстой” гэж хэлжээ. Чухам энэ үгнийх нь төлөө Парламентын гишүүн дээрх саналыг гаргасан байна. “Ийм мэдээлэл хийх эрхийг хэн түүнд олгосон юм бэ? Манай тусгаар тогтнол руу өнгөлзөх эрх түүнд байхгүй. Ийм юм болсны дараа Жириновский Кыргызэд ирэх ёс суртахууны эрхг үй” гэж Жолдошова мэдэгдсэн байна. Жириновскийн хийсэн мэдэгдлийг ёс зүйн үүднээс авч үзэхийг хүссэн захидлыг Оросын Төрийн Думд илгээх шийдвэрийг тус улсын Парламент гаргажээ. Бараг хагас тэрбум доллар хүрээд байсан Кыргызын өрийг тэглэх тухай хуулийг Төрийн Дум хэлэлцэж байх үед Жириновский дээрх үгийг хэлсэн аж. Жириновскийн бодлоор бол Иссык-Куль нь “бохирдоог үй, эргэн тойронд нь оросоор ярьдаг хүмүүс амьдардаг тосгод бүхий”, Хар далайгаас илүү гоё нуур аж.

Жириновскийн мэдэгдлийг Кыргызын зарим депутат гүтгэлэг гэж үзэж буй, учир нь дайны жилүүдэд олон кыргыз хүн Зөвлөлт Холбоот Улсын төлөө амиа өгсөн” байна. Эцэст нь Жириновскийг “тааламжгүй хүн” гэж үзэхийг Кыргызын Парламентын 120 гишүүний 67 нь дэмжжээ. Тэгвэл Жириновский энэ шийдвэрийг алдаа гэж үзэж буй бөгөөд түүнийг ГЯЯ нь дэмжихгүй байх гэсэн бодолтой байгаа аж. “Намайг буруу ойлгожээ гэж бодож байна. Би ямар нэг албан ёсны мэдэгдэл хийгээг үй. Харин манай хоёр орны хамтын ажиллагааг аль болох сайжруулах, Орос улс Кыргызэд зээлээр тусалж, Кыргыз нь ч ачийг нь санаж яваасай гэж явдгаа л хэлсэн юм” гэж Жириновский сэтгүүлчдэд ярьсан байна.


Р.ЖАРГАЛАНТ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.