Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Р.Зоригтбаатар: Ерөнхий сайд давж заалдсан тул шүүх хурал болохыг хүлээж байна

Орон нутгийн сонгууль болоод хагас жилийн нүүр үзэж байгаа атал Дорнод аймаг Засаг даргагүй байсаар өдий хүрлээ. Энэ талаар тус аймгийн ИТХ-ын дарга Р.Зоригтбаатараас тодрууллаа.

-Танай аймгийн Засаг даргын асуудал юу болсон бэ?

-Аймгийн Засаг даргад МАН-аас нэр дэвшиж, сонгогдсон М.Бадамсүрэн нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд хандсанаар шүүх хурал Ерөнхий сайд Н.Алтанхуягийг хууль зөрчсөн гэж үзсэн. Аймгийн ИТХ хуулийн дагуу анхны хурлаа хийж, М.Бадамсүрэнг сонгож, томилсон бичгээ хүргүүлсэн. Харин Ерөнхий сайд татгалзаж байна гэсэн албан бичиг л ирүүлсэн. Үүний дараа бид дахин хуралдаж, мөн М.Бадамсүрэн сонгогдсон тул түүнийг томилсон тухай бичгээ өнгөрсөн нэгдүгээр сарын 10-нд явуулсан. Гэтэл АН-аас Засаг даргад нэр дэвшсэн Н.Чимэдцэрэнг аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон захирамжийг Ерөнхий сайд нэгдүгээр сарын 9-нд гаргасан байсан. Гэсэн ч шүүх хурлын шийдвэр М.Бадамсүрэнгийн талд гарсан.

-Шүүх хурал нь хэзээ болох вэ?

-Хуулийнхаа дагуу давж, заалдсанаас хойш 30 хоногийн дотор тов нь гарах ёстой. Одоогоор тодорхойгүй байна.

-Дорнод аймгийн зарим баг одоо болтол Засаг даргагүй байна гэсэн яриа байна. Ямар учраас одоо болтол багийн Засаг даргыг томилохгүй байгаа юм бэ?

-Засаг даргагүй нэг ч баг байхгүй. Манай аймгийн 14 сум, 64 баг бүгд Засаг даргатай байгаа. Ганц, нэг багт Засаг даргын орлогч нь Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлж байгаа.

-Яагаад орлогч нь Засаг даргыг орлож байгаа гэж?

-Хэрлэн сумын Засаг дарга хурлаа зарлахгүй байгаагаас томлогдоогүй байх.

-Яг хэдэн баг ийм байдалтай байгаа вэ. Ийм тохиолдолд бүх баг Засаг даргатай гэж үзэж болохгүй юм биш үү?

-Яг хэд гэдгийг би сайн хэлж мэдэхгүй байна.



Р.ОЮУН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.