Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ЦАРАЙЛАГ ТЕННИСЧНИЙ ЦАРАЙЛАГ АМРАГ

 2002 онд амжилт ялалтаараа теннисний ертөнцөд од болон гялалзсан царайлаг америк залуу бол Энди Роддик юм. Ид амжилтынхаа үед тэрбээр нэрт загвар өмсөгч Мэнди Муртай дотно харьцаа тогтоосон нь олны өмнө ил болсон. Гэвч тэдний амьдрал хэврэг байлаа. Тус тусынхаа амьдралыг хөөсний дараа Энди нэрт загвар өмсөгч, жүжигчин Бруклин Деккертэй дурлалын роман туурвиж амжсан. Гэхдээ теннисчин эрийн агент CNN, Sports Illustrated-ийн зураг авалтад хослон оролцох санал тавьснаар залуу хосын учрах зам шуударсан байна.

2007 онд дотноссон загвар өмсөгчтэйгөө дэлхийн чансааг тэргүүлэгч асан Роддик жилийн дараа хуримын бөгж солилцов. Төрөлх Шарлоттагийн худалдааны төвтэй гэрээ байгуулан, загварын ертөнцөд хөл тавьж байсан Деккер богино хугацаанд олны танил болох алхмаа даашинз үйлдвэрлэлтээр Америктаа толгой цохидог Mauri Simone-тэй нөхөрлөснөөр бататгаж, удалгүй нэрт теннисчинтэй амьдралаа холбосон нь азтай хэрэг байв. Чөлөөт цагаараа тэр гүйлтээр хичээллэхийг огтхон ч мартдаггүй. Эр нөхрөө тэмцээнд оролцох үеэр тусгай суудалд тухлах дуртай Деккер “Их дуулга”- ын нэг цуврал “US Open”-д түрүүлээсэй хэмээн үргэлж хүсэмжилдэг байжээ. Гэвч 2012 оны есдүгээр сарын 5-нд “US Open”-ий дөрөвдүгээр тойрогт ялалт байгуулсныхаа дараа Эндиг зодог тайлахаа мэдэгдэхэд эхнэр нь нулимс унагасан нь зурагчдын дуран авианы гадуур өнгөрөөгүй.

“The Gap”, “Intimissimi” “Victoria’s Secret”- ийн нүүр царай түүнийг Men’s Health сэтгүүл саяхан дэлхийн 100 тачаангуй эмэгтэйн нэгээр тодруулсан юм. Гурван жилийн тэртээ түүнийг “Esquire” Америкийн хамгийн тачаангуй эмэгтэйгээр нэрлэсэн бол Энди ч бас эрчүүдээс энэ сэтрийг авсан нь сонирхолтой. Женнифер Лопес, Камерон Диас нартай хамтран Деккер өнгөрсөн жил “савангийн дуурь”-т, мөн “Тэнгисийн дайн” киононд тус тус тогложээ. Б.СОНДОР

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.