Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Антологи номын нээлт болно

Монгол, Японы зохиолч, яруу найрагчдын хамтын ажиллагааны хөтөлбөрийн дагуу Монголын соёл, яруу найргийн академи, Японы “Чикю” уран зохиолчдын нийгэмлэг хамтран “Солонгон гүүр” нэртэй хөтөлбөр хэрэгжүүлж буй. Хөтөлбөрийн хүрээнд монголоос 32, японоос 34 яруу найрагчийн бүтээл орсон томоохон бүтээлийг хэвлэн гаргажээ. Антологи монгол, англи, япон хэлнээ, гэрэл зураг намтрын хамт гарсан аж.  Уг антологид  орсон бүтээлүүдийг хоёр талын орчуулагчид харилцан орчуулсан аж. Цаашид “Солонгон гүүр” хөтөлбөрийн хүрээнд хоёр орны яруу найрагчдын форум, аялал, уулзалт, уран зохиолын солилцоо зэрэг олон талт ажил хийхээр төлөвлөж байгаа юм. Антологийн нээлт маргааш “Интерном” номын их дэлгүүрт болно.
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.