Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хилээр зэс, гууль, хорголжин чулуу нэвтрүүлэхийг завдав

Өмнөговь аймгийн Гашуунсухайтын хилийн боомтоор уржигдар 11.40 цагт фургон машинд 85 кг зэс, гууль, устай хуванцар саванд байгалийн хорголжин чулуу 16 кг-ийг нуун нэвтрүүлэхийг оролджээ. Ахлах дэслэгч, хилчин З.Баянмөнх тээврийн хэрэгсэлд үзлэг хийх явцдаа уг зөрчлийг илрүүлсэн байна. Гашуунсухайтын хилийн боомтын орлогч дарга, ахлах дэслэгч Т.Цэрэнтогтох “Фургонд жолооч ганцаараа явсан. Зэс, гууль, хорголжин чулууг өөрийнх гэж хүлээсэн. Хилийн тагнуулын ажилтнууд эл хэргийг шалгахаар боллоо” гэв.


Э.Эрдэнэцэцэг

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.