Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“АЛТАЙН ХҮДЭР” компанийн хамгаалалтын албаныхан сэтгүүлчдийн эрхэнд халдав

Говь-Алтай аймгийн Цээл сумын нутаг, Таян нуурын ордод үйл ажиллагаа явуулж буй “Алтайн хүдэр” компанийн хамгаалалтын “Сонор-Х” албаны ажилтнууд өчигдөр сэтгүүлчдийн эрхэнд халдсан хэрэг гарчээ. Тус компанийн үйл ажиллагааны ерөнхий байдлын дүрс бичлэгийг авах гэж байсан сэтгүүлчдийг хөөж, “Монгол HD” телевизийн камер, сэтгүүлчдийн хамт явсан иргэний “Iphone4” гар утсыг тэд булааж, зугтжээ.

Сэтгүүлчид “Алтайн хүдэр” компанийн хамгаалалтын бүсэд нэвтрээ гүй байсан байна. “Сонор-Х” хамгаалалтын албаны дарга Х.Амгаланбаяртай манай сэтгүүлч уулзахад “Бид хууль зөрчөөгүй. Та нар явдаг газраараа яв” хэмээн хэл амаар доромжилсон гэнэ.

“Алтайн хүдэр” компани БОНХЯ-наас өгсөн хугацаатай үүрэг даалгаврыг хэрхэн биелүүлж байгаа, үйл ажиллагаа нь байгаль орчинд ямар нөлөө үзүүлж буйг газар дээрээс нь сурвалжлуулахаар “Шинэ зууны Цээл” төрийн бус байгууллагынхан сэтгүүлчдийг Говь-Алтай аймагт аваачсан юм. Гурван машин бүхий зургаан хамгаалагч сэтгүүлчдээс “Алтайн хүдэр”-ийг “хамгаалж” байсан бол дугаар шилжих мөчид хүчээ нэмж, “Фургон” дүүрэн хүн ирсэн тухай мэдээлэл ирэв.


Р.ЦЭЦЭГ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.