Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

В.И.ЯКУНИН МОНГОЛД зургаан цаг саатна

 “Оросын төмөр зам” нийгэмлэгийн тэргүүн В.И.Якунин ирэх ням гаригт Монголд ирэхээр болжээ. АНУ-ын Мянганы сорилтын сангаас манай төмөр замд 280 сая ам. долларын буцалтгүй тусламж үзүүлж, энэ мөнгөөр манайхан нэн шаардлагатай байгаа зүтгүүр, ачааны вагон авахаар болж байтал “Үнэгүй бяслаг хавханд л байдаг” хэмээн дарамт шахалт үзүүлсээр буцаалгасан хүн бол энэ эрхэм. Түүний өгсөн хуучин вагонуудыг манай төмөр замчид шөнөжин угааж, өглөө нь өөрөөр нь тууз хайчлуулж байсан нь саяхан.

Монголын шинэ төмөр замын төслөөс шахагдсан орос эр ихээхэн бухимдаж яваа сурагтай. Тиймээс Ерөнхий сайдад захидал хүртэл бичиж, төмөр замын төслөөс гарлаа энэ тэр гэж баахан туньсан. Алдагдал, хоцрогдлоороо дэлхийд тэргүүлж буй хамгийн урт төмөр замын сүлжээг толгойлж буй тэрбээр Улаанбаатарт зургаахан цаг саатахаар болжээ. Зам, тээврийн сайдтай Монгол, Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам”-д хийх шинэчлэлийн асуудлаар ярилцах аж. Дараа нь Ерөнхий сайд Н.Алтанхуягтай уулзана. Ерөнхий сайдтай уулзахдаа захидлынхаа хариуг нэхэх бололтой.


Д.ДАГВА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.