Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Автомашинд ахуйн хий үнэрлэж байсан хүүхдүүд дэлбэрэлтэд өртжээ

 Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид ахуйн хэрэглээний хий үнэрлэх явдал тасралтгүй гарч, амь насаа алдах, гэмтэж бэртсэн тохиолдол нэлээд гарав. Хэдийгээр ахуйн хэрэглээний хийг бага насны хүүхдүүдэд худалдахгүй байхаар шийдвэр гарсан ч сурагчид ямар нэг аргаар олж авч байна. Хамгийн сүүлд гэхэд Чингэлтэй дүүрэгт сурагчид ахуйн хэрэглээний хий үнэртэж байгаад дэлбэрэлтэд өртсөн хэрэг гарлаа.

Энэ сарын 1-нд Чингэлтэй дүүргийн XVIII хорооны нутагт автомашины цонх хагарсан тухай дуудлагаар цагдаа, онцгой байдлын албаныхан очжээ. Тэднийг хэргийн газарт очиход “Тоёота Марк-II” загварын автомашины салхины шил, бусад цонх хагарсан, дотор нь 16 настай М, Б, 13 настай Б нар мансуурсан байдалтай байжээ. Уг автомашин нь М-ын нагац ах М гэх залуугийн унаа гэнэ.

Машины орчмоос хууль хяналтын байгууллагынхан ахуйн хэрэглээний хийн баллон олж эд мөрийн баримтаар хураан авсан бөгөөд уг гурван хүүхэд хий үнэрлэж байтал дэлбэрч, бид түлэгдсэн хэмээн цагдаагийнханд мэдүүлсэн гэнэ. Уг хэргийг өдгөө Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж байна.


Г.РАВЖАА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.