Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Жижиг дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдэд төр, татварын дарамт их байгааг Ерөнхийлөгч шүүмжлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нийслэлийн иргэдтэй өнгөрсөн бямба гаригт уулзлаа. Төрийн ордонд цугласан мянган иргэдэд тэрбээр өөрийн байр суурийг илэрхийлж, асуултад хариулав. Уулзалтын үеэр тэрбээр өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа танилцуулснаас гадна олон асуудлыг хөндөж, иргэдтэй нээлттэй ярилцсан байна. Жижиг дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдэд үзүүлж байгаа төр, татварын дарамт хэтэрхий их байгааг шийдвэрлэх ёстой хэмээн үзэж байгаа аж.

Өнөөгийн нийгмийн хамгийн тулгамдаж байгаа асуудал нь эрүүл мэндийн салбар. Эдийн засаг ч маш хүнд байгааг дурдсан байна. Гэхдээ Монголын хамгийн том эрсдэл бол хариуцлагагүй улс төр, хариуцлагагүй улстөрчид гэдгийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ үеэр онцолж, улсаа биш, өөрийгөө тэргүүнд тавьж, өөрийн бодлоо төрийн бодлого хэмээн ойлгож буй улстөрчдийг шүүмжлэв. Харин нийслэлд Засаг дарга Э.Бат-Үүлийн санаачлан эхлүүлж байгаа ажлуудад тэрбээр ам сайтай байгаагаа нуусангүй. Ялангуяа, гэр хорооллыг дахин төлөвлөх, зөвшөөрөлгүй барилгуудын асуудал болон нийслэлд 80 бага сургууль барих гэж ажлууд үүнд багтана.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн шүүмжилсэн бас нэг асуудал нь төрийн мөнгө завших явдал байв. Хэрэгт шалгагдаж байгаа нэг этгээдийн дансанд хадгалуулсан мөнгө 44 цэцэрлэг барихад хүрэлцэхээр байгаа, шинжилгээний төхөөрөмж авахаар төсвөөс 2.3 тэрбум төгрөг гаргасныг ажил хариуцсан хүн тендер дээр нь ажиллаж, хойд хөршид хог дээр хаях гэж байсан техник оруулж ирсэн тухай жишээ татав.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.