Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ирландчууд шийдвэрээ цуцаллаа

Ирландын Парламентын Олон улсын харилцаа, худалдааны байнгын хороо “Магнитскийн акт”-тай холбогдуулж гаргасан нэлээд чанга тогтоолыг хүчингүй болгов. Оросын хуульчийн үхлийн тухай хэргийг сэргээн авч үзэх нь чухал гэснээс өөрийг Парламентын гишүүд хэлсэнгүй. “Байнгын хорооны гишүүд бид Орост болсон үйл явдал, түүний дотор Сергей Магнитскийн үхлийн талаарх хэргийг ОХУ-ын Мөрдөн шалгах хороо хаасантай холбогдуулж Ирландын Гадаад хэрэг, худалдааны сайд Эймон Гилмор өөрийн байр суурийг илэрхийлснийг дэмжиж байна. Хэргийг мөрдөн шалгах ажлыг сэргээхийг Оросын эрх баригчдад уриалж байна” гэж баримт бичигт өгүүлжээ.

Ирландын гадаад бодлогын төв байгууллага улстөрчдийнхөө байр суурийг Оросын Засгийн газрын сонорт хүрээсэй, олон улсын эрх зүйн хэм хэмжээтэй уялдуулан уг асуудлыг шийдээсэй гэсэндээ Парламентын гишүүдийн шийдвэрийг хүрг үүлжээ. Мөн уг баримт бичгийг Оросын ЭСЯ Сергей Магнитскийн ажиллаж байсан “Эрмитаж капитал” сангийн тэргүүн Уильям Браудерт бас илгээсэн аж. “Магнитскийн хэргийг” энэ гуравдугаар сарын 6-нд хэлэлцэхээр анх төлөвлөж байтал ирландчууд Оросоос хүүхэд үрчилж авахыг Москва хориглох гэж байна гэх мэдээ дуулмагцаа Ирландын хийгээд олон улсын хэвлэл дөрөвдүгээр сарын эцсээс л энэ хэргийг анхаарах болжээ.

Үнэн хэрэг дээрээ бол Ирландад Оросын элчин сайд Максим Пешковоос Оросын байр суурийг Ирландын Парламентын гишүүдэд тайлбарласан захидлаас хэвлэлийнхэн ерд өө нэг хэсгийг нь л шүүрээд авчихсан аж. Тухайлбал уг захидалд “Магнитскийн жагсаалтын” талаар Ирландын талаас хийх аливаа алхам Орос, Ирландын харилцаанд, түүний дотор хүүхэд үрчилж авах асуудалд сөргөөр нөлөөлж болзошгүй юм” л гэсэн байж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.