Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Намчирхал хүний аминд хүрэх шахав

 Булган аймгийн Хишиг-Өндөр сумын ИТХ-ын дарга Н.Мөнхгэрэл намын харьяалалтай холбоотойгоор, машинаар хүн дайрсан тухай мэдээлэл цахим хуудсуудаар гарах болов. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан “Энэ сарын 27-нд согтуу хүн машинаараа мотоцикльтэй явж байсан иргэнийг дайрсан хэргийг Булган аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна” гэж мэдээлсэн юм. Харин орон нутгийн эх сурвалж “Н.Мөнхгэрэл айлд согтуу байх үедээ Б.Түвдэндорж гэх залууг АН-ыг дэмжлээ хэмээн маргаж, улмаар машинаараа дайрсан. Б.Түвдэндорж ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа” гэсэн юм.

Харин аймгийн ИТХ-ын дарга Д.Батсайхан “Н.Мөнхгэрэл хүн дайрсан нь үнэн. Гэхдээ түүний машинд дайруулсан хүн амиа алдаагүй, Улаанбаатар хотод эмчлүүлэхээр хүргүүлсэн” гэж ярив. Энэ талаар аймгийн Цагдаагийн газрын эх сурвалжаас лавлахад “Энэ асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Аль аль нь согтуу байсан юм билээ. Дайруулсан гэх хүн нь сумынхаа эмнэлэгт хоёр хоног эмчлүүлээд өөрийн хүсэлтээр Улаанбаатар руу эмчлүүлэхээр явсан. Зарим цахим хуудаст бичээд байгаа шиг дайруулсан хүн нь нас барсан явдал байхгүй” гэлээ.


Г.РАВЖАА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.